FIGHT CLUB - Шинэ бичлэгүүд
Англи хэлэнд  байдаг "Attitude"  , "Behavior"  гэдэг нь биеэ авч яваа байдал, гаргаж байгаа ааш араншин, бусдад хандах хандлага, ёс суртахууны төлөв байдал гэсэн утгатай үгнүүд  юм.
Их өргөн хэрэглэгддэг чухал ойлголтууд. Энэ хоёр "үзүүлэлтээр" доогуур оноо авч байгаа хүн бол өөрийнхөө нэр хүнд, сүрийг их доошоо оржээ гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зүй бусаар авирладаг, бүдүүлэг  харьцаатай, ёс суртахуунгүй, бусдад тааламжгүй (дээрэнгүй, дарласан байдалтай) ханддаг зантай хүн бусдад ямар ч нэр хүндгүй адлагддаг  (ад үзэгддэг) гэсэн үг.
Ийм нэг нөхөр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад суугаад удаж байна. Удах тусмаа улам л мууддаг  нь гайхалтай. Төрөлхийн гаралтай бөгөөд "цусанд" нь байдаг юм болов уу гэтэл  анх "шинэков" байхдаа  ийм ааш авир гаргаж байгаагүй болохоор үгүй ч юм шиг. Тэгэхээр "олдмол" характер болж таарах гээд байна л даа.
Энэ нөхрийн нэрийг Ц.Нямдорж гэдэг.  Их Хурлын дарга хийж хүртэл үзсэн, хууль заслаа гээд  огцорч байсан этгээд. Увс аймгаас олон жил сойсон  "азарга" даа.
Манай парламентын ихэнх гишүүд харин хаа очиж дэндүү томоотой улсууд байх юм. Бас Их Хурлын гишүүн гэдэг нэр төрөө боддог биз ээ. Ер нь чуулганы  болон байнгын хорооны хуралдаанууд дээр маргалдаж мэтгэлцэх, хааяадаа ширүүн үг чулуудалцах боловч  ханатай байдаг  гэхэд болно. Маргалдаж муудалцах юм байх боловч ерөнхийдөө тэнцвэртэй бөгөөд хэтрүүлдэггүй.  Уг нь нэг иймэрхүү байвал адаглаад  зодоон хийж онигоонд ордог Солонгос болон Энэтхэгийн парламентын гишүүд шиг  интернетээр дэлхий даяар цацагдаж "шараа" болохгүй юм даа. Нямдорж эдгээр улсуудын парламентын гишүүн байсан бол  мөн ч олон зодооныг үүсгэсэн байх байсан биз ээ. Ямар азаар Монголын  парламентын гишүүн болоод "төрчихсөн" юм!
Харж ажиглаж байдаг мань мэтийн хүмүүст харин тэр 76 "ямаан"  дотор ганц нэг иймэрхүү овилгогүй сагсуу юм байхаар содон тусах гэж.  Тэр тусмаа тэр содон юм нь саар муу талдаа байвал бүр эвгүй зэвүүцмээр болох юм аа.
Энэ овилгогүй нөхөр Их Хуралд суусан цаг хугацаандаа мөн ч олон амьтны дургүйг хүргэж хэрүүл үүсгэх хэнгэрэгийн дохиур болж байсан даа. Ажил хэрэгч маргаан мэтгэлцээн биш, хэрүүл шүү!  Мэдээж "зүгээр" хэрэлдэхгүй элдэвээр доромжилж басамжилдаг, дарамталдаг онцгой "авъяастай". Уг нь шартай аавын хүү байсан бол Нямдоржийн нармайг нээчихэж чадах л байх л даа, гэхдээ мань эрийн аз болоход нөгөөдүүл нь  шаргүй дээ биш, арай илүү ухаантай болохоор биеэ сайн барьдаг, тэвчдэг юм байна. За би байсан бол ч давхиж очоод даравгарыг нь дахиад хүн доромжлохгүй болтол нь дарвайлгах байх даа.
Саяхан Төрийн байгуулалтын байнгын хорооны   хуралдаан дээр энэ хэрүүлч "нахал" их л ууртай яравгар амьтан хоцорч орж ирээд шууд л  Сайханбилэг, Энхбат гишүүн рүү агсарч гарсан гэнэ дээ. Энхбатыг "Ногоон ч билүү хар ч билүү намын дарга" гэж доромжилсон байгаа юм.  Гэтэл нөгөө доромжлуулсан Энхбат нь (Ногоон намын дарга)  дараа нь ярилцлага өгөхдөө Нямдоржийг  хүн доромжилж байгаагаа өөрөө мэддэггүй юм шиг байна лээ гэж "өмөөрсөн"   байна лээ.  Угийн тийм зантай гэж "цайруулж" байгаа юм уу даа. Ингэж  тэр овилгогүй нөхрийн "толгойг нь илээд" байвал  тэр хүн чинь дүрдээ улам итгээд, "олдмол" гажигаа "төрөлхийн" гэж  бодчихоод дөвчигнөсөн хэвээрээ л  байх  болно.
Хамгийн сүүлийн  мэдээгээр тэрээр шинэхэн гишүүн Тэмүүжинг дайрч доромжилжээ. Концессын тухай хуулийн төсөл хэлэлцэх үед Тэмүүжин гишүүн асуулт тавьж Нямдоржийн "төрөлхийн өвчинг" хөдөлгөж орхисон байна.
Тэмүүжин гишүүн "-...Хуулийн орчныг хяналттай, даацтай болгох тухай хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэхгүй байна. Энэ чиглэлээр хийж буй ажил байна уу? Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэзээ гаргах вэ?  Хууль зүй, дотоод  хэргийн яаманд авилгатай тэмцэх бодлого байна уу?" гэсэн асуултууд Нямдоржид тавьжээ.
Одоо   мань эрийн  хариуд нь хэлсэн үгийг нь авч үзье:
Нямдорж : " -...Сонинд өгсөн ярилцлагыг чинь үзсэн. (7 сарын 1-ний хэрэгт судалгаа хийж дүгнэлт өгөх  зорилготой Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг даргалж байгаа  Тэмүүжингийн  саяхан сонинд өгсөн ярилцлагыыг хэлж байгаа бололтой. Зохиогч)
Юу хийгдэж байгааг мэдэхгүй байж том том дүгнэлт өгөөд байгаа чинь надад таалагдахгүй байна. (!)... Засгийн газрын хуулийг шүүмжлээд хэрэггүй. Бидний хийсэн ажил дутагдалтай байж болно. Улс төрд орж ирчихээд юм яриад сууж байхын оронд  ядаж нэг хуулийн төсөл санаачлаад боловсруулаад үзэх хэрэгтэй. Энэ бол улс төрч хүний хийх ажил" гэжээ.
Нөгөө муу Тэмүүжинг чинь  хоосон яриад суугаад байна, ядаж нэг хуулийн төсөл бичээд үз хэмээн загнан сургааль айлджээ. Уг нь Тэмүүжинг  юу хийх ёстой тухай ярилцаагүй биз дээ. Эсрэгээр Их Хурлын гишүүн асуулт тавьж  Хууль зүй дотоод яамны сайд  нь хариулт өгөх ёстой  үйл ажиллагаа явагдаад байгаа хэрэг шүү дээ.  Гэвч энэ бол тэр бүдүүлэгт огт хамаагүй бөгөөд жаахан л шүүмжлүүлэх юм уу, ороогдоод эхэлбэл "төрөлхийн" зангаараа  зүрх нь дэлсээд унадаг ажээ. Өөрт нь "таалагдаагүй" бол харин тэрийгээ "нууж" чаддаггүй хэлээд хаядаг  "шударга" гар  гэж байгаа.
Цааш нь Тэмүүжин:  "-...Та дотоод хэргийн сайдаа сайн хийж байгаа, харин  Хууль зүйн сайдаа хийж чадахгүй байна.." гээд хэлээдэхсэн чинь бүр "буруутаад"  баларсан гэнэ. Нямдож:  "-... Чи мэдэхгүй. Манай яамны хаалгаар ч орж үзээгүй байж. Хуульч болох гэж байгаа бол нэг хуулийн төсөл дээр ажиллачихаад том ярьж бай. Ус үзээгүй байж гутал тайлж, уул хараагүй байж хормой шуух хэрэггүй..." хэмээн аянга мэт ниргэн хөөрхий Тэмүүжинг таг болгосон юм байхаа.
Тэмүүжин зайлуул орчин үеийн бүтээгдэхүүн болохоор янз бүрийн эртний зүйр цэцэн үгний учрыг сайн ойлгохгүй, уул ус , гутал хормой гээд юу яриад байнаа хэмээн гайхаад хэлэх үггүй мад тавиулсан бололтой.
Нямдоржийн хэлсэнээр яамных нь хаалгаар шагайнгуут тэр яамны ажил, болон мань эрийн хийсэн ажил нүдэнд дурайгаад харагдаж байх юм байхаа.  Энэ этгээдийн хэлсэн үгнээс ажаад байхад нэг юм илэрхий харагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр, Их Хурлын гишүүн хүн  заавал хуулийн төсөл санаачилсан байх ёстой бөгөөд энэ нь гишүүн хүний хийх ажил юм гэж.  Нямдорж "хөдөөнийх"  юм болохоор заримдаа хуулиа уншаад "буруу"  ойлгох, "андуурч"  дураараа засаж өөрчлөх зэргээр "жижигхэн  алдаа" гаргадагийг  хэлтрүүлж байгаа  нь бусад гишүүд болон сонгогчдын зүгээс   "хүнлэг" энэрэнгүйгээр ойлгож өршөөж байгаа хэрэг гэж ойлгох нь зүйтэй.  Гэхдээ тэр алдаа болгон дээр нь хэлж засаж авахаа бодмоор байгаа юм. Ухаандаа "Улсын Их  Хурлын гишүүн хууль санаачлах эрхтэй" гэдэг нь хууль санаачилж болно, бас санаачлахгүй байсан ч болно гэсэн хоёр салаа утгатай гэдгийг бусад гишүүд тэр нөхөрт байнга хэлж сануулж байвал  яваандаа толгойд нь бат бөх суух бус уу. Тэгэхгүй бол тэр хүн чинь "төөрөлдсөн" хэвээрээ насыг барах нь байна шүү дээ. Хичнээн харамсалтай.
Бас хүнтэй харьцахдаа "Та" гэж дуудаж авгайлж байх нь их гоё гэдгийг тэр нөхөрт уйгагүй зааж өгмөөр байгаа юм.  Уг нь манай хөдөөнийхөн чинь нас бага танихгүй хүүхэд залуусыг  хүртэл "Та" гэж авгайлдаг сайхан уламжлалтай байсан даа. Нямдорж "хөдөөнөөс" гаралтай боловч  багаасаа "хотжоод" тэр ёс заншлыг мартсан байж мэдэх юм.
Мань эртэй адилхан  олон жил парламентэд сууж байгаа  туршлагатай бусад гишүүд  Их Хуралд байтугай Ардын армид оны ялгаа арилсан шүү гэдгийг цаадахдаа хэлж сануулж байхгүй бол шинээр орж ирсэн залуу гишүүдэд "оны ялгаа" гаргаж  "хал цэргийн" авир гаргаад байна шүү. Энэ мэтээр хэлж ярьж сургаж байхгүй бол наад Нямдорж чинь бүр замаа алдлаа. Болохгүй бол нармайг нь нэг хоёр удаа нээгээд өгсөн ч яадаг юм! Тэр хүний сайн сайхны төлөө л хийж байгаа хэрэг шүү дээ. Нус гардаг газраас нь жаахан цус гаргахад гэмгүй байхаа, харин ч даралт нь буурах сайн талтай.   Тэгээд болохгүй бол   гишүүнээс нь татаж  буулгаад   "шарыг нь шувталж  хар"  болгохоос доо.  Өөр аргагүй мэт.
Бас л "үзгээ" шүүрч авахгүй бол болохгүй нь. Цаана чинь янз бүрийн юм дуулдаад нерв хөдлөөд  бичихгүй байж чадашгүй  нь.  Өнөө гайтай "гахайн ханиад" гээч нь орж ирээд бас ядарсан улсад нэрмээс болж эхэллээ.  Гадны голомттой улсаас ирж байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулах, бүр болдоггүй юм бол эхний 2 долоо хоногтоо амны хаалт зүүж байх ам өчгийг нь авч гар хөлийнх нь үсгийг зуруулж оруулж баймаар юм. Эхний 7-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол вирус тээгээгүй байна гэж үзээд амны хаалтны "горимоос"  чөлөөлөгдөх жишээтэй. Ядарсан арга. Гэхдээ энэ өвчнийг басаж болохгүй учраас л манай мэргэн ухаантнууд ямар нэгэн сэргийлэх арга бодож хэрэгжүүлмээр байгаа юм. Улаан номонд орохоо шахаж ховордсэн Монголчууд энэ тахлаар сүйрч мэдэх учраас тоглоом биш шүү гэж.  Сонинд бичигдсэн юмыг уншиж байхад нэг л үл тоосон, ялангуяа эрүүл мэндийн яамны ноёд их сандарч тэвдсэн байдалгүй, тун "дажгүй" биеэ барьсан тайван ярьж байх юм даа.  Сандраад байхаар юм биш гэсэн аястай. Сая өнгөрдөг долоо хоногт л гэхэд АНУ-д 11 хүүхэд энэ өвчнөөр нас баржээ.  Тахлын хэмжээнд авч үзэж байгаа энэ өвчнийг "басалгүй" онцгой арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг тэр хариуцсан албан тушаалтнуудын толгой руу нь тоншиж байгаад хэлэх юмсан.
ДОХ гээчийнх нь халдвар авсан 61 дэх хүн бүртгэгдлээ л гэнэ.  Эдгээр хүмүүсийн цаана лав 500 тээгч яваа гэж байна. Тэр 500 тээгч бас цааш нь "дамжуулж" л байгаа байх даа, бурхан минь! Энэ тал дээр бас л их тайван назгай хандаад байх шиг.  Сэрэмжлүүлж  (айлгаж) байгаа,  яавал хамгаалж болох тухай зөвлөлгөө өгч байгаа юм байна уу? Хааяа нэг бэлгэвч тараадаг байх даа.  Эрт урьдын цагт эхнэр нөхөр хоёр нөгөө бэлгэвчээ усанд чанаад "хандалж" уугаад нэмэр болоогүй гашуун  туршлагаас одоо сургамж авсан байх магадлалтай ч  хүмүүс тэр болгон түгээмэл хэрэглэж заншсан болов уу даа. Бэлгэвчийг яаж зөв  хэрэглэх болон бусад бэлгийн зөв харьцааны тухай мэдлэг өгөх зорилготой хичээлийг дунд сургуулийн ахлах ангид  зааж байхад гэмгүй л болов уу. Гэмгүйгээр барах уу, шаардлагатай байх.
Хотын нэг цэцэрлэгийн туслах багш нэг нас 5 сартай (!) хүүхдийг  нүүр амыг нь хавдтал, тархийг нь хөдөлтөл алгадаж унагасан гэнэ. Нөгөө хүүхэд гэртээ хариад бөөлжөөд гүйлгээд унангуут мэдэгдсэн юм байх. Хүүхдийн хийсэн хэрэг нь унтах цагаараа унтаж өгөхгүй хажуудах хүүхэдтэйгээ тоглоод дүрсгүйтсэн юм байхаа. Тийм жаахан амьтныг алгадаж байдаг бас "фашист" маягийн араншинтай  зэрлэг эмэгтэй байна. Батцэцэг гэдэг залуухан бүсгүй гэнэ. Хамгийн сонирхолтой бөгөөд эмгэнэлтэй  нэг асуудал бол тэр  хохирсон хүүхдийн эцэг эх нь Батцэцэгт "гомдоогүй" гэсэн учраас мөнөөх зэрлэг бүсгүй ажлаасаа халагдаад л өнгөрсөн юм гэнэ шүү.
Бариачаар хэдэн хоног бариулаад засрал олсон ч нялх амьтны тархинд ямар нэгэн битүү гэмтэл, согог суусан байхыг хэн мэдлээ. Тийм  хожим илэрч мэдэх гэмтэл, эсвэл тархинд нь ямар нэгэн муу нөлөө үзүүлээгүй байгаасай гэж найдая. Гэхдээ шударга ёсыг барина гэвэл тэр хүүхэн үйлдсэн хэрэгтээ шийтгэл хүлээх л ёстой.  Гэтэл эцэг эх нь гомдолгүй гэхээр  Хан уулын цагдаа хэргийг нь хаасан гэнэ.  Гомдолгүй гэхээр хэрэгтэн ялгүй өнгөрдөг энэ хачин "уламжлалаа" халах цаг болжээ.  Ер нь ийм хачин юм байж таарахгүй; манайхаас өөр улсад ийм практик байдаг юм болов уу даа.
Тэр жаахан амьтны "нэрийн өмнөөс" аав ээж нь "том толгой" гаргаж хэрэгтнийг өршөөжээ. Гэтэл тэр хүүхэд насан туршийн гэмтэлтэй үлдээд яваандаа тэр нь илэрч том болсон хойноо унаж тусдаг өвчтэй болчихвол аав ээждээ  харин гомдохоор барахгүй юм болох байх даа. Түүнээс гадна тэр зэрлэг хүүхэнд сургамж болгож шийтгэл хүлээлгэх нь цаашдаа дахиж хүүхдэд гар хүрэх нь ялтай юм байна шүү гэдэг ойлголтыг өгч сургамж болох , мөн бусад алганы амт үзүүлдэг сурган хүмүүжүүлүгч нарт анхааруулга сануулга болох  учиртай байсан юм.
Хуулиараа бол иймэрхүү "хөнгөн" гэмтэл учруулсан бол мөнгөн торгууль эсвэл 1-3 сар хорих ялтай юм гэнэ.  Энэ жаахан өөдөс шиг юманд том нас бие гүйцсэн амьтны алгадалт ч " хөнгөн" байгаагүй байх аа. 5,6 нас хүрсэн хүүхэд бол бас гайгүй байх гэж болохсон. Ер нь Монголчууд хүүхдийг 5 нас хүртэл нь зодож гар хүрэхийг цээрлэдэг байсан гэж дуулсан. Бас л учиртай.  Таван нас хүртэлх үед хүүхдийн тархи, бие эрхтэн нь сайн бэхжиж өсөөгүй хэврэг байдагтай холбоотой байх. Ой таван сартай хүүхэд шүү, бодохоор уур хүрээд байх юм. Тэнэг юмнуудыг цээрлүүлэхгүй "өршөөж" гайхуулж байгаа ээж аав нь ч таарсан малнууд.
Хүүхдэд хэрцгий хандаж гар хүрдэг багш, асрагч нарын  хийсэн хэргийн тухай урьд өмнө бас л  сонсогдож байсан. Сонгинохайрханы хүүхдийн клиник сувиллын асрагч Болop-Эрдэнэ гэгч танхай эмэгтэй бас ой 3 сартай хүүхдийг өмдөндөө баалаа гэж уурлан багалзуурдан боож унагасанаас болж уг хүүхэд 2 өдөр сэхээнд орж нэг амьд үлдсэн түүх байна. Энэ асрагч зохих ялаа авч 7 жилээр шийтгүүлсэн билээ.
Саяхан агаарын чанарын албанаас хотын агаарт шинжилгээ хийгээд гарсан үр үнг нь мэдээлжээ.  За энэ мэдээгээр бол бид удахгүй утаандаа хордоод "дуусах" юм байна. Өөрсдийгөө устгах юмаа л хийгээд байна шүү дээ. Тэрийг нь нөгөө төр засаг нь анхаарч түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм алга.  Ёстой өнөө маргаашдаа мэнд мэлтийж байвал болоо гэсэн аятай.  Монголчуудыг мөхөөх, устгах мэдээж олон арга байгаа. Түүн дотроос  аюултай  "аргын" нэгэнд энэ утаагаар хордуулах арга орно. Бас нэг арга нь архиар сайн угжиж бүгдийг нь архичин болгох явдал. Өөр нэг арга бол эм хүйстэйг нь гадагш нь гаргаж "цус сайжруулсанаар"  цэвэр цусны  Монгол хүн ховордож улмаар жам ёсоор устаж үгүй болох явдал юм.
Эдгээр аргуудыг гадаадын "дайснууд" хэрэглээд байгаа юм биш, бид өөрсдөө "хэрэглээд" байгаад л  гол учир нь байгаа юм. Эдгээрээс дээр дурдсан агаарын бохирдлоор Монгол хүнийг хэрхэн хордуулж устгах "аргын" тухай авч үзье. Бусад аргынх нь  тухай дараа хөндөж ярихыг бодъё.
АГААРЫН БОХИРДОЛ  биднийг яаж хөнөөх тухай:
- Барилгын материалын үйлдвэрүүд агаарт тоосонцор ихээр бий болгож хүний уушгийг гэмтээж хатууруулдаг  учраас Монголчууд яваандаа уушиггүй болж нас нь богиносон эрт чад хийнэ. Шийдэх арга нь: Тоосонцор үүсгэдэг иймэрхүү үйлдвэрийн газруудыг хотоос холовтор, салхин дор нь байгуулах ба нүүлгэн шилжүүлэх
- Автомашины утаагаар агаараа  бохирдуулсанаар  агаарын найрлагад байгаа хүхрийн хий нь уушгийг цоолж, хар тугалгатай бензин хэрэглэсэнээр хүний тархи мэдрэлийн эд эсийг гэмтээж, үүний улмаас Монголчууд эрүүл уушиггүй болж мэдрэл муутай богино настай хүнэнцэр болох хувирч цөөхөн наслаад  хурдан чад болно.
Шийдэх арга нь:  Өндөр  настай, "тэтгэвэртээ" гарах нас нь болсон машиныг заазалж  (гэхдээ хүчээр биш бодлогоор шүү), аль болохоор хорт утаа бага ялгаруулдаг орчин үеийн  шинэ машиныг дэмжиж, хар тугалгагүй бензин хэрэглэдэг, цахилгаанаар явдаг тээврийн хэрэгслийг түлхүү нэвтрүүлж хэрэглэх
- Гэр хорооллынхон хотыг бараг бүслэж аваад  зуухандаа нүүрс, хаймар шатаан агаар бохирдуулсанаас болж уг хорт бодис нь элэгний хорт хавдарыг үүсгэж , мөн эрэгтэй хүүхдийн үр тогтоох чадварыг үгүй болгосоноор Монголчууд яваандаа элэгний өвчнөөр эртхэн залуудаа бурхан болж,  хүүхэд "хийх" чадваргүйн улмаас авгай аваад ч нэмэргүй болох бөгөөд залгамж халаагаа үлдээж чадахгүй  болохоор тоо болон чанарын хувьд муудсаар мөхөх нигууртай.
Шийдэх арга нь: Гэр хорооллын "дайснуудыг" үтэр түргэн орон сууцжуулж, бетонон байшинд суух дургүй,  уламжлалт "эсгий оромжиндоо"  үнэнч айлуудын халаалтын асуудлыг утаагүй байдлаар шийдэж өгөх. (цахилгаанаар халаадаг ч юм уу, эсвэл хорт утаа маш бага буюу огт ялгаруулдаггүй түлшээр хангах)
Энд нэг анхаарах зүйл бол хотын  гэр хорооллыг шинээр загвар гаргаж байгуулах нь чухал, өөрөөр хэлбэл, нэгдсэн цэвэр бохир усны шүлжээнд холбогдсон, эмх цэгцтэй замбараатай байгуулах нь  чухал. Гэр хорооллын ил задгай бохир, жорлон муу уснаас гарч байгаа шивтэрийн хий гээч нь бас агаарыг чамгүй бохирдуулж Монголчуудыг шивтэрээр хордуулж байна.
Шийдэл нь:  дээрээс үзнэ үү.
Авилгатай тэмцэх газрын дарга Сангарагчаа гэж нэг сайхан дураараа нөхөр байнаа. Энэ нөхрийг зайлуулахгүй бол болохгүй нь ээ. Улсын мөнгөөр ажилчиддаа байр сав авч өглөө гээд л хэвлэлээр шуугиад байсан чинь саяхан өөр бас олон булхай илэрсэн бололтой юм.  Тэр булхайнаас нь товч  дурдая:
-  Усан спортоор хичээллэхэд зориулж 11 сая төгрөг зарлагадаж гэнэ. АТГ-ын ажилчид усанд сэлж сурахгүй бол, эсвэл  тогтмол бассейнд булхаж тоглож байхгүй бол ажлаа хийж болохгүй болж гэнээ.
- Автомашины цонхны  хальсанд 8.5 сая төгрөг. АТГ хэдэн машинтай юм бүү мэд. Хэд ч байлаа гэсэн цонхны шилээ "тент"-тэй болгохгүй бол авилга илрүүлж чадахгүй байгаа юм уу хаашаа юм? Мэдэж ийм их мөнгөөр албаныхаа тэргүүдийг "тентлээд" барахгүй цаана нь илүү гарах тул далимаар нь хувийнхаа чийчаанууддаа бас хальс наагаад аваа биз.
Даварсан гэж энийг л хэлэх байх.
- Оосортой модон гэр бүхий бал авахад 230000 төгрөг зарж гэнэ. Ийм бал иддэг газар юм уу хаашаа юм?
- 280000 төгрөгөөр 20 ширхэг бал авч гэнэ.  Нэг бал 14000-аар авчээ.  Хүний юмаар хүүдэгнэх гэж нэг үг байдаг даа. Сангарагчаа гуай мань мэтийн төлсөн татварын мөнгөөр тонгочиж байгаа жишээ энэ буюу. Ийм үнэтэй бал байж болох боловч заавал үнэтэй бал хэрэглэхгүй бол ажил хийж болохгүй, авилгатай тэмцэж болохгүй байгаа биз? Тийм гэж битгий малтаарай!
- Аянчин дэлгүүрээс элдэв хувцас  авч нийт дүнгээрээ бараг 22 сая (!) төгрөг зарсан гэнэ.  Бас энэ дэлгүүрээс майхан, хөнжил, гутал гэх мэтийг авахад нийт 40 сая (!) төгрөг зарцуулжээ. Аянчин дэлгүүр миний дуулсанаар гадны компаниудын үнэтэй хувцас хэрэглэл зардаг гэсэн.  Ер нь АТГ-ынхан зугаалж цэнгэх зориулалттай эд зүйлээ улсын мөнгөөр аваад байдаг ямар учир байнаа?  Даврахын дээдээр даварчээ!
- АТГ-ын ажилчид балет үзэж стрессээ тайлахад зориулж 726000 төгрөг гаргасан байна. Хувиасаа биш шүү! Хувьсгалын мөнгөөр тансаглаж байгаа нь энэ.
- Тэгээд л  видео камер 5 саяар, майхан 1.7 саяар гэхчлэн бас бус зардлууд дурайж байна гэнэ шүү.
Ёстой даварсан Баагий гэж энэ Сангарагчааг хэлэх байх. Ерөнхийлөгч  болон УИХ эрхбиш энэ тухай яаралтай арга хэмжээ авч зохицуулахгүй бол АТГ гэж ажлаа хийхгүй мөртөө ууж идэхээрээ уургын морь шиг газар болсон байна шүү. Тэр авсан бүх эд зүйлсийг зарж,   улсад мөнгийг нь тушаалгах хэрэгтэй. Тэд нарыг тансаглуулах гэж бид мөнгө төлж байх ёстой юм уу.
Хотын замыг засаж сайжруулах гэж баахан юм болж байж хэдэн замаа зассан болсон боловч цаана нь бас дутуу зам байгаа юм байна. Ерөөсөө хоорондоо ажлын ямар ч уялдаа холбоогүй, зохион байгуулж байгаа газар, удирдлага нь аль ч шатандаа  ямар ч чадваргүй, энэ ажилтай холбоотой байгууллага, албан газруудын арчаагүй үхээнц, хөшүүн хойрго байдал зэрэг нь зам засах, шинээр өөрчлөн барих  энэ бүтээн байгуулалтын явц, чанар, хэрэгжилтэнд саад тотгор болсон гэхэд үнэнд нийцнэ. Ерөнхий сайд нь хүртэл олигтой мэдээлэл ч аваагүй байж хэн нэгнийг нь илүү буруутган туйлширч арчаагүй зан гаргаж байсан тухай би өмнө нь бичсэн билээ.  Зам барьж байгаа компанид ажлаа хийх бүх л боломжийг чөлөөтэй хангаж өгөхийн оронд эсвэл мөнгөө бүрэн гүйцэд шилжүүлэхгүй санхүүжилтээр доголдуулах, эсвэл бусад холбогдох газрууд нь үйлдэл ба эс үйлдлээр садаа болж байсан явдал замын ажлыг  удаашруулж,  хугацаанаас нь хоцроож,  заримыг  нь бүр (жишээ нь нөгөө Маршалын гүүр) хойтонгоос наашгүй болгожээ.
Хэдэн жишээ татая:
-Замаа өргөтгөх явцад саад болж байсан шонгуудаа Цахилгаан Тээвэр компани (троллейбусны компани) зайлуулахгүй саад болж байсан гэнэ. Энэ хачин заваан байдлаас болж алдсан хэдэн өдөр ямар ажил амжуулж болох байсныг  төсөөлөхөд хэцүү биш.
- Газар  доор байсан кабелиудаа Эрчим хүчнийхэн зайлуулж шилжүүлэхгүй саад болж байсан гэнэ. Юу ч гэхэв дээ.
- Албан байгууллагууд зам тулгаж барьсан хашаа,хайсуудаа татаж авахгүй саад болсон гэнэ.
-  Иргэд өөрсдийн ТҮЦ, дэлгүүрээ зайлуулж талбай чөлөөлж өгөхгүй бас саад болж байжээ.
Уг нь энэ бүхнийг замын ажил эхлэхээс өмнө бүрэн шийдэж, тухайн ажлын явцад шийдэхийг нь цаг тухайд нь зохицуулах тухай албан газруудтай тохирсон байх ёстой байсан юм. Даанч манайханы зохион байгуулах чадвар муу, арчаагүй удирдлага, менежерүүдийн арчаагүй байдлаас болж ийм хачин бантан шиг ажил болж өнгөрч байх шиг байна. Ажил зохион байгуулах чадвартай, бизнесийн удирдлага гээчийг мэддэг хүмүүсийг олж тавихгүй бол ийм байдлаар ажлаа явуулаад байвал   бид хэзээ "бар" болноо?!
Говь-Алтайн Бигэр суманд 10000 гаруй "нинжа" алт ухаад ёстой нэг сэндийчэж өгч байгаа юм байх.  Тэр хавийн газар ч гэж яг л бөмбөгдөөд орхисон дайны талбар шиг болсон гэнэ.  Хайран сайхан байгалийн төрх нь алдагдаад хүн мал явахад хэцүү газар болжээ. Аймгаас болон хотоос цагдаа, хүн хүч очоод тэрхүү үлийн цагаан оготно шиг нинжануудыг хөөж явуулж байгаа боловч хүч хүрэхгүй байгаа юм байх.  Хөөрхий нинжануудыг буруутгах аргагүй боловч байгалиа ингэж сүйтгэхийг нь яагаад ч зөвшөөрөмгүй. Тэд нарыг хөгөөд явуулахаар хэсэг байж байгаад харуул хамгаалалт байхгүй болохоор дахиад хүрээд ирдэг гэж албаны хүн гомдоллож байх нь өрөвдөлтэй. Улсын дугааргүй машин хөлөглөөд л энэ нинжанууд цагдаа нартай муур хулгана болж тоглоод удаж байгаа бололтой.  Арчаагүй ч цагдаа, арчаагүй аймгийн удирдлага бол доо. Ганц энэ аймгийн сум ч биш, бас өөр газар ингэж ухаж сэндийчсэн олон газар байдаг гэнэ. Энэ асуудлыг шийдэж  болох арга, чадвартай байгууллага, хүмүүс байхгүй юм байх даа, Монголд.
Саяхны УИХ-ын хуралдаан дээр нэг асуудал хэлэлцээд санал хураах болсон чинь хурлын танхимд  ердөө 20  гишүүн тормойн үлдсэн байж гэнээ. Бусад нь гараад явчихсан байж гэнэ. Спикер маань толгойгоо маажаад яадаг юм билээ гэж байтал ашгүй хэн нэг нь нийт 53 санал өгдөг карт шургуулаастай байгааг хэлж гэнэ. Өөрөөр хэлбэл, 33 карт шургуулаастай боловч эзэд нь гараaд явчихсан байж л дээ. Амьгүй албат гэдэг  шиг юм болж. Амьтай ба амьгүй албатын тоо нийлээд 53 хүрсэн тул санал хураахад ирц хангалттай гэж үзээд санал хурааж гэнээ.  Амьтай 20 албатууд амьгүй 33 албатын "мартаад" явсан картыг ашиглан кнопыг дарсанаар нийт 44 дэмжсэн санал тоологдож, дарж амжаагүй 9 карт эсрэг санал "өгчээ".  Амьтай албатуудаас зарим сэргэлэн нь 2-3 амьгүй албатын нэрийн өмнөөс санал өгсөн гэнэ.  Энэ чинь одоо хуулиараа "ариун явдал" гэж зөвшөөрөгдсөн юм уу?  Хуулиа хэлэлцэж эцэст нь саналаа  өгөх чинь эрхэм гишүүн бүрийн  хийх ёстой  ажил баймаар юм. Өөр ямар чухал ажил гараад үндсэн ажлаа хаяад, хэн  дуртай нь миний өмнөөс кноп дээр дарчихаарай гээд картаа орхиод явдаг байнаа? Тэр танхимд суугаад хуулиа  хэлэлцээд  үйлдвэрлээд бай  гэж цалин авч байгаа биш бил үү?
За баахан нервтлээ. Ядаж ганц гялтайх сайхан мэдээ хэлээд дуусгая даа. Ноднин 7 сарын нэгэнд  Монголын харгис цагдаад буудуулж хөлгүй болох аюултай тулгараад байсан 2 хүүхэд Өмнөд Солонгос явж эмчлүүлэх болж гэнээ. Э.Энхтөр ба Ж.Батзаяа  (17 ба 18 настай) хоёрын Солонгос дахь эмчилгээний зардлыг Кореан Айр компани ба Досан групп хоёр дааж байгаа юм байна.  Их баярлалаа гэж хэлье!  Хувийн зүгээс болон та бүхнийг энэ хоёр компанийг дэмжиж аль болохоор боломжоороо тэдний бизнесийг  авч үйлчлүүлж байвал бид нарын талархалаа илэрхийлэх бас нэг хэлбэр болох юм шүү гэдгийг хэлэх байна.  Түүнчлэн МИАТ компани бас тэр хоёрын зардлыг дааж байгаа юм байна. МИАТ-ад бас баярлалаа гэж хэлье!
Хүнийг арьсны өнгөөр гадуурхдаг, нийгмийн байдал, биемахбодийнх нь хэлбэр бүтэц, тэр ч байтугай эрхэлдэг ажил мэргэжлээр нь хүртэл ад үзэж алагчилдаг моод Монголд их дэлгэрч байнаа. Барьдаг гар утсаар нь хүнийг эрэмбэлж ангилдаг гэнэ. Бүр тэр утасных нь дугаараар шүү!  96...., 88...-аар эхэлсэн дугаартай улсууд бол хүнд нэг их тоогддоггүй гэнэм.   Нүдний  өнгөөр нь бас ялгаварланаа. Муухай  ногоон нүдтэй, муур шиг шар нүдтэй гэх.  Манай муу Элбэгээг намхан нуруутай гэж ирээд баахан доромжилж билээ, энэ МАХН-ын малууд.  Хүнд чинь бас нэг "совесть" гэж нэг юм байх ёстой доо уг нь. МАХН ч өөрт л ашигтай бол  хүн доромжлох, бөгсөө худалдах, эхтэйгээ охолдож  өлхөн чадна гэдгээ харуулсан даа.
Харууд гэж үйлээ үзэж зовж байгаа улсууд байнаа.   Америк тивийг эзэгнэсэн цагаан арьстанууд яаж  адгуусны авир гаргаж  муусайн харуудыг өчнөөн жил тамласан билээ дээ. Манайд ч бас  энд тэнд хар арьстантай төстэй, эрлийз гэмээр хүн явж байвал бас ярвайх маягтай.  Яаж Эзэн Чингис маань Африк тивийг эзлээд баахан хар хүмүүс ачаад ирчээгүй юм.  Тэгсэн бол хөөрхий харууд тамаа цайхгүй юу. Хятадад нэг хар явж байсан чинь хэдэн хужаа дагаж гүйгээд  л, сармагчин шиг аяглаж, дуу авиа гарган доромжилж байсан тухай уншиж байснаа санаж байна.
Оросууд гэж дээрдээд байх юмгүй улс байна. Сая сонгогдсон хар Ерөнхийлөгчийг улаан эсэргүүцээд барсангүй дээ. Америкт байгаа Оросууд (Америкийн иргэн болчихсон)  Обамагийн эсрэг санал өгөөд  нэмэр болсонгүй.  Тэд нарт цагаан арьстан л сонгогдож байвал аль намынх байх нь онц чухал биш бололтой.
Энэ жилийн Нобелийн шагналыг Америкийн шинэ Ерөнхийлөгч Обамад олгосон чинь   муусайн  арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч  (АӨЯГ)  хог шаарнууд боож үхэх гэж байх шиг байна. Дээрэлхүү Оросын бүдүүлэг Жириновский мэтийн  мунхагууд  Обамаг энэ шагналыг авах зүйл хийгээгүй гээд шагналаас татгалзахыг зөвлөсөн ч гэх шиг. Харин хаа очиж нөгөө улаан хувьсгалч Кубын Кастро энэ шагналыг эзэндээ очсон байна гэсэн байх юм.
Манай Баабар юу гэж бодож байгаа бол доо. Энэ муу энхийн хар тагтаа  шагнуулаад байх даа яадгийн гэж байж мэдэх л байх.  Учир нь мань хүний бичиж байгаагаар бол Обама энхийг тогтоож, хүчний тэнцвэрийг хадгалах биш харин эсрэгээр тэнцвэр алдагдуулж их хортой бодлого явуулж байгаа билээ. Баабарын үзэж байгаагаар дэлхий дээр энх тайван байдлыг "дайнч шонхор Буш" тогтоож байсан бөгөөд "энхийн хар тагтаа" хэзээ ч ингэж чадахгүй  юм гэнэ лээ. Гэхдээ хүчээр, зэвсгийн чадлаар энх тайван тогтдог бол аль хэдийн хүн төрөлхтөн дайнгүй амар жимэр байх байсан болов уу. Даанч тийм биш гэдэг нь нотлогдсоор байгаа бус уу?
Одоо хүчээр биш, эвээр асуудлыг шийдэх цаг болсон.  Осама, Обама хоёр дайсан биш найз байж болох л байсан. Яагаад Осама Америкт өширхөж аллага үйлдэх болов гэдгийг л бодох ёстой байхгүй юу.  Юманд учир , суманд занги гэж.
Ерөнхийлөгч Обама сонгогдсон цагаасаа эхлэн найртай бодлого явуулж, Бушийн "буянаар" дахиад хүйтэн дайны хөшигний цаана ороод байсан улсуудтай ойртон дотносож , тэр ч байтугай Америкийг үзэж чаддаггүй  орнуудтай нөхөрсөг харьцаа тогтоохыг оролдож эхэлсэн билээ.  Нобелийн  шагнал авах болзлыг хангахад нөлөөлсөн гол хийсэн ажлууд нь:
- Куба дахь Гуантанамо шоронг  хаах шийдвэр гаргасан
- Иракаас Америкийн цэргүүдийг  гаргах шийдвэр
- Дэлхийг цөмийн зэвсэггүй болгох  санаачлага
- 1953 онд сонгуулиар шударгаар сонгогдсон Ираны Ерөнхийлөгчийг  АНУ хууль бусаар  түлхэн унагасаныг хүлээн зөвшөөрсөн явдал
- Кайро хотод нийт  Ислам шүтлэгтэнгүүдэд хандаж хэлсэн үг
- "Терроризмын эсрэг дайн" гэгч утгагүй үгнээс татгалзсан явдал
-  Хоригдол ялтанг тамлах , эрүү тулгах явдалд цэг тавьсан
Ер нь Мистер Моорын хэлсэнээр  "хулганыг алахын тулд тэсрэх бөмбөг барьчихаад гүйгээд байх"  нь утгагүй юм.  9/11-ний аллагаар 3000 хүний амийг хөнөөсөн этгээдийг олж цээрлүүлэх нь зүй боловч  энэ ажлыг танкны  хүчээр хийх шаардлагагүй юм  гэдэг нь үнэн.  Яагаад гэвэл Осама чинь  гэмт хэрэг хийсэн нэг муу хулгана  шүү дээ.  Ямар бүхэл бүтэн арми биш, улс биш.
Өөр улсын  хэрэгт хөндлөнгөөс оролцож, урт хошуугаа дүрж, өөрийнхөө тааллаар зохицуулж зааварлах гэж оролддог, өөрийнхөө сонирхлыг тулгадаг хэдэн том гүрний дээрэнгүй бодлого, тэдний ашиг сонирхол, нөлөөгөө  тогтоох гэсэн өрсөлдөөнөөс үүдэлтэй бүлэглэл талцал нь аливаа зөрчил, самуун, сөргөлдөөнд  цаашилбал дайнд хүргэж байгаа юм.  Эхээс төрөхдөө хар арьстай төрсөн нь тэр хүний "буруу" биш ("хар" арьстай байна гэдэг ГЭМ гэж үү?) гэдгийг зөвшөөрч байгаа бол  Хойд Солонгос  коммунист дэглэмтэй байгаад дургүйцээд байх хэрэггүй баймаар.  Тэр улс толгойгоороо хөл хийнэ үү, хөлөөрөө толгой хийнэ үү, хэнд пад байнаа?
Ардчилалыг тогтоох нь Америкийн ариун үүрэг гэнэ. Тийм ч учраас муу Саддам Хуссейныг зайлуулж, ардчилсан Иракыг байгуулахаар  ариун дайнд мордоод юу хожив? Баахан цэргүүдээ алуулаад, триллионаар нь доллараа  агаарт цацаад л дуусч байх шив.  Иракийн дайнд  АНУ өдөрт 720 сая доллар зарлагадаж байгаа гэнэ! Өдөрт шүү! Минутанд 500000 (хагас сая) доллар гэнэм. Өөрийнх нь улсад сая сая ажилгүйчүүд, орон гэргүй гуйлгачин, ядуугийн улмаас коллеж, их сургуульд орж чадахгүй мянга мянган хүүхдүүд гээд л түмэн зовлон, шийдэх асуудал байхад харь улсад өдөрт 720 сая доллар зарж байна гэдэг чинь ариун явдал уу? Тийм ч учраас Америкчууд цэргээ татна гэдэг нь өөрсдөд  нь хэрэгтэй  маш чухал  шийдвэр юм.
Дээр нь нэмээд Афганистанаас цэргээ татчихвал болох нь тэр.  Афганистаны дотоод асуудлыг тэр улс өөрсдөө дотооддоо зохицууулаад шийдэх ёстой болохоос Орос ч цэргээ оруулж коммунизм тогтоогоод нэмэргүй, Америкчууд ч танкын хүчээр ардчилал тогтоох ёсгүй юм уг нь. Талибан нь дийлээд дэглэмээ тогтооно уу, Карзай нь дийлээд ноён сууна уу, хэнд хамаатай юм?  Өөрсдийнхөө асуудлыг дотроо шийдэх эрхийг ямар ч улс бай эдлэх ёстой бөгөөд хэн нэгэн гаднаас  зааварлах, оролцох  ёсгүй.  "Хошуу нэмж" оролцож болох ганцхан субьект нь НҮБ юм. Гэхдээ өнөөгийн НҮБ -ийн засаглалын хувиарлалт бас л буурай улсуудад (буюу олонхи болж байгаа хэсэгт)  тэнцүү биш, харин хөгжингүй чадалтай гүрнүүдэд (цөөнх болох хэсэгт) ашигтай байхаар хийгдсэн болохоор тэр болгон шударга шийд гарна гэхэд эргэлзээтэй.  Цөөнх болсон хэдэн том гүрнүүд Аюулгүйн зөвлөлийн гишүүн нэрээр бусад орнуудын хувь заяаг шийдэж байна шүү дээ.
Өөрсдөө шүдээ хүртэл зэвсэглэчихээд  бусад жулдрайнуудыг галаар хамаагүй тоглох гэлээ гээд л хавчиж, гадуурхаж боож хаадаг. Эдийн засгийн хориг арга хэмжээ нэрээр тухайн улсын ард түмнийг гадаад ертөнцөөс тусгаарлаж өлсөж үхэх үйл явцыг нь түргэтгэж  "буян" үйлддэг. Энийгээ их энэрэнгүй зөв бодлого, арга хэмжээ авчихлаа гэж сурталдахийг яана.
НҮБ-ийн шинэ босс болсон тэр Хангуг залуу чинь харин их зөв санаачлага  гаргаж байна лээ. Дэлхийн бүх улсууд цөмийн зэвсэгээс татгалзаж , цөмийн зэвсэггүй гариг болгоё гэж уриалж байна лээ. Ер нь хэдэн цөмийн зэвсэгтэй дээрэлхүү гүрнүүд энэ тал дээр бас алаг үзсэн бодлого явуулдаг  гээд бодохоор ямархуу шударга гарууд гэдэг нь харагдаад байгаа юм. Ухаандаа Хойд Солонгос, Иран, Сири гэх мэтийн улсууд    цөмийн зэвсэгтэй болох гэж байна гээд л сандралдаад боож үхэх гээд байгаа  мөртөө аль хэдийн  нууцаар тийм  зэвсэгтэй болчихсон Израйль, Пакистан, Энэтхэгийн тухай таг. Тэгж яривал Хойд Солонгос тэр Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарчихсан учраас  ямар нэгэн үүрэг хүлээх шаардлагагүй  баймаар.
Энэ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх Гэрээг өөрчилж  ямар ч улс цөмийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэхийг хориглохоор зааж өгөөд дэлхийн бүх улс, том жижиггүй гарын үсэг зурж  нэгдэхээр хийх хэрэгтэй. Бүх улс нэгдэж орсоны дараа бүгдийн хамтарсан хяналтын дор одоо байгаа бүх цөмийн зэвсэгийг устгавал зохино.  Одоо мөрдөгдөж байгаа гэрээгээр НҮБ-ийн Аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн   (Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц) орнуудыг цөмийн зэвсэгтэй байж болноо гээд зөвшөөрөөд дархалчихсан бөгөөд бусад нь болохгүй гээд байгаа нь яагаад ч шударга байж таарахгүй.
Тэр тусмаа уг гэрээгээр цөмийн зэвсгийг устгах тухай заасаар байтал  эдгээр гүрнүүд тэр тал дээр юу ч хийхгүй байгааг тэдгээр улсууд бусдаас илүү давуу байдлаа хадгалж, "жанжлах" бодлогоо хэвээр хадгалж үлдэх сонирхолтой байна гэж л тайлбарлахаас өөр арга алга. Энэ гүрнүүд өөрсдөө санаачилж цөмийн зэвсэггүй болох   шинэ Гэрээг байгуулж үлгэр үзүүлэх хэрэгтэй. Тэрнээс нааш энэ байдал өөрчлөгдөхгүй. Одоогийн байдлаар цөмийн зэвсэгтэй болж чадах чадвартай 35-40 улс байна гэж  бодоход байдлыг аль болох түргэн нааш нь эргүүлэхгүй бол нэг мэдэхэд дэлхий дэлбэрэхэд бэлэн болсон байх вий. Тиймээс ч НҮБ-ийн Ерөнхий нарийн болон Обама нарын  уриалга их чухал цагаа олсон санаачлага гэж үзэхэд болно.
Баабарын "өхөөрдөн" нэрлэсэнээр энхийн хар тагтаа маань гараагаа зөв эхэллээ. Үүнийг нь ч дэлхий харж үнэлж байна.  Та бүхэн ч бас хувийн зүгээс мань эр лүү утас цохиж  Нобелийн шагнал авсанд нь баяр хүргэж болно шүү дээ. Цаадахын чинь утасны дугаар : 202-456-1414 шүү. Америкийн код өмнө нь хийхээ мартав!
Өнөө үйлийн лайтай Эрдэнийг зовоож зовоож нэг юм гишүүний тангарагийг нь өргүүлж гэнээ.  МАХН лав 2 ч удаа завсарлага авч  Эрдэнийг яавал тангараг өргүүлэхгүй  байж болох тухай намынхаа бүлгээр нухацтай хэлэлцсэн боловч аргагүй үнэнд дийлдэж бууж өгчээ. АН-ын бүлэг ч энэ тал дээр хатуу зогсож, хууль бус зүйл хийж байгаа талаар зөндөө л хэлж анхааруулсан. Эцэст нь МАХН-ын энэ хууль бус бүдүүлэг авираас болж Их Хурлын хэвийн үйл ажиллагаа  тасалдаж болох тухай сануулсан. Гэхдээ бойкотоор айлгаж дарамтлаад МАХН-аар зөвшөөрүүлсэн юм биш л дээ, угаасаа  хуулийг мөрдөх  тухай ярьж байсан болохоор  тэрний төлөө тууштай зогсоно гэж хэлсэн юм. МАХН өөрийнхөө зуурсан каашийг идэхээс өөр аргагүй болсон нь энэ.
Тангараг өргөдөг өдөр МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан  "шаварт унасан шарын эзний"  хувьд  бүлгийнхээ шийдвэрийг уншиж танилцуулжээ. Тэрний хэлсэн үгийг нь уншаад үзээрэй дээ.  Ёстой нэг хоёр ааштай авгай нарын ярьдаг шиг юм хэлсэн байх юм.  Зүгээр л Эрдэнийг анхнаас нь тангараг өргүүлэхгүй л ганцхан зорилготой дэгээ тавиадахсан чинь тэрэндээ өөрсдөө бүдрээд, дараа нь яагаад дэгээ тавьсан болон  одоо тавихаа больж  байгаа тухай хачин инээдтэй юм ярьжээ. Хамгийн гол нь хэрвээ тэд нар хуулийг зөв мөрдүүлэх, өөрсдийнх нь хэлсэнээр зөв жишиг тогтоох  санаатай байсан юм бол тэрнийхээ төлөө тууштай зогсох ёстой л байсан байхгүй юу. Тэгтэл одоо  тэрнээсээ буцаж байгаа нь тэд нар анхнаасаа хуурамч жүжиг тавьжээ гэдгийг баталж байна.
Одоо тэр Лүндээжанцан гэгч "туршлагатай парламентач" хүний хэлсэн үгийг жаахан шинжиж үзье:
- "...Хоёр намын бүлэг  2 ч удаа уулзсан. Гэхдээ нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Эргэлзээтэй асуудлууд байсаар байна..." гэжээ.
Энд ерөөсөө НЭГДСЭН ОЙЛГОЛТ гэдэг томъёолол хэрэглэх нь утгагүй гэдгийг мэдмээр юм даа. Хууль ёсоор СЕХ-оос нэрийг  нь өргөн барьчихаад байхад, тэрийг нь хүлээж аваад ёслохын оронд наймаа хийх гэж байгаа аятай  ТОХИРОЛЦОХ тухай яриад байх юм.  УИХ -ын гишүүд болон намын бүлэг нэр нь хуулийн дагуу албан ёсоор  өргөн баригдсан гишүүний тангарагийг өргүүлэх ёслолыг л гүйцэтгэх болохоос тэр орж ирж байгаа хүнийг цагдаж шалгадаг газар биш гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч зориуд ингэж мэдэн будилж байгаа нь харагдаж  байгаа биз.
- "...Манай бүлгийн ажлын хэсгийнхэн 25-р тойргийн гурван хэсгийн хорооны саналыг тоолох санал гаргасан боловч АН-ын ажлын хэсгийн гишүүд дэмжээгүй..." гэсэн байх юм.
Дахиад л мэдэн будлиад, хууль бус юм  яриад унаж байгаа биз? УИХ сонгуультай холбоотой үйл ажиллагаанд хутгалдаж оролцох ямар ч эрхгүй байгууллага. УИХ байтугай СЕХ ч хэсгийн хорооны саналыг дахин тоолох тухай зааварчлах эрхгүй. Зөвхөн тухайн хэсгийн хороо энэ тухай хуралдаанаараа шийдвэр гаргаж, шаардлагатай бол дахин тооллого явуулж болох хуультай.
Нөгөө талаар, сонгуулийн дараа Прокурор, цагдаа нар хамтарч саналын хуудсыг маргаантай байгаа хэсэг дээр дахин тоолж (бас л хууль бус гэж үзнэ) Эрдэнийн "луйвардсан" саналыг илрүүлэх гэсэн биш гай болж харин эсрэгээрээ Эрдэнийн авсан саналын тоо анх тоолсоноосоо нэмэгдэж гарч ирсэн байгаа юм. Тэгэхээр Эрдэнэд өгсөн саналыг дарагдуулж тоолсон  байгаа биз. Мөн хүчингүй саналын хуудасны тоо анх өгсөнөөс хамаагүй их гарч ирсэн гэсэн.  Ийм болохоор хэдийгээр Эрдэнийн хувьд тэр хэсгүүд дээр дахин саналын хуудсуудыг тоолоход "айгаад" байх зүйлгүй боловч энэ нь 1-рт, хууль бус, 2-рт, тэдгээр саналын хуудсуудын нууцлал алдагдаад  удаж байгаа учраас  ямар ч утгагүй болж байгаа юм. Тийм учраас АН-ынхан дахиж тоолох саналыг хүлээж авах боломжгүй гэсэн зөв хариултыг болгоожээ.
Одоо их инээдтэй хэсэг байгаа шүү. Элэг чинь хөшөөд татчихав! 103 дуудах хүн хажуудаа байлгаж үзээрэй.
Мань Лүндээ цааш нь ийн өгүүлсэн байх юм: "...Тиймээс манай намын бүлэг дахин зөвлөлдөж , улс орны өнөөгийн байдал, намрын чуулганаар нэг ч асуудал хэлэлцэж чадахгүй гацчихсан байдал зэргийг нухацтай авч хэлэлцлээ..."
Бид бүр яалт ч үгүй  гацчихаад суусан шавраасаа яаж гарах тухай  нухацтай авч хэлэлцлээ  гэж орчуулж уншаарай!
"...Одоо бид эх орны эрдэнийн сангийн тухай хуулиас эхлээд, ирэх оны төсөв, мөнгөний бодлого гэх мэт маш олон асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ийм шаардлагатай үед УИХ-ыг янз бүрийн гацаанаас  яаралтай гаргах шаардлага байгааг манай намын бүлгийн гишүүд ухамсарлаж байгаа..."
Их ухамсартай хүмүүс шүү, энэ МАХН-ынхан!  Өөрсдөө хууль бус тэнэг юм анхнаасаа гаргаж ирж Их Хурлын хэвийн үйл ажиллагааг гацаачихаад, одоо болохоор бид ухамсартай учраас буулт хийж байна гэх ухааны юм донгосч байгааг харж байна уу.
"...Нөгөөтэйгүүр, 25-р тойргийн сонгогчдын төлөөлөл жил гаруй  дутуу явж  эрх ашиг нь хохирч байна. Үүнийг ч бид бас харгалзан үзэж энэ намрын чуулганаар хэлэлцэх сонгуулийн тухай хуулиуддаа өөрчлөлт оруулахдаа сонгуулийг шударга, үр дүнг зөв гаргадаг болгох асуудлыг  манай бүлэг анхааралдаа авч байна. Үүн дээр АН-ын бүлэг ч санал нийлэх байх гэдэгт итгэж байна..." гэжээ.
Ардчилсан намсаад байх ч юмгүй, бүх шударга сонгогчид  МАХН-ыг  сонгуулиар шударга өрсөлдөж, нэр дэвшиж байгаа нь ч , мөн шат шатны сонгуулийн байгууллагад  ажиллаж байгаа нь ч жаахан жудагтай байхыг  шаардаж байгаа. Энэ тухай  МАХН-ын бүлэг анхаарна гэдэг чинь хоосон л биш бол сайхан сонсогдож байна. Нөгөө өнгөрдөг сонгуулиар мөнгө архи тарааж, ядарсан ардуудынхаа ходоодоор тоглож саналыг нь худалдаж аваад Их  Хурлын гишүүн  болсон  гэгдэх Чойжилсүрэн, Арвин  нарын үлгэр жишээ үүгээр дуусах болтугай. Уг нь тэр сонгуулийн үеэр ч Баяр дарга нь сонгуулиар мөнгө тарааж санал авах нь маш муухай  шүү гээд л зөндөө л хашгирч байсан ч нэмэр болоогүй юмдаг. Баярын үг хоосон уриа лоозон болоод өнгөрч байгаа юм чинь  энэ муу Лүндээгийн үг ч яамай байнаа гэж болох боловч бас эрийг бүү бас гэлээ гэгчээр юмыг яаж мэдэхэв.
Аан тийн, бас Баянголчуудын эрх ашиг хохироод жил гаруй болсон нь их муу гэж манжлахаа мартаагүй байна шүү, хашир чинь.
Төгсгөлд нь тэрээр,  "...Хэдийгээр будлиантай, эргэлзээтэй асуудлууд үлдсэн ч гэсэн цаашдаа учир нь олдох байх гээд энэ удаа бид завсарлага авахгүй байхаар шийдлээ." гэсэн байна даа, ямарав дээ, жанжин минь?
Будлиантай асуудлын учрыг олж хужрийг тунгаана гэж байна шүү. Гайгүй ээ, бид нар чиний асуудлыг зүгээр ингээд хаячихгүй, одоохондоо чи тангарагаа өргөөд явж л бай,  сүүлд чиний учрыг олохдоо л олно гээд шүдээ хавираад дуусгасан гэнэм. Муу Эрдэнэ ч тэд нарын араанд зуугдсан чигээрээ дуусах юм байна доо. Ямар одонд төрсөн гэхээрээ ингэж зовох ёстой амьтан юм бол доо, зайлуул.
Ерөнхий сайд Баярын өөдөөс   нэг "муу" компаний босс  адарлаж уурласан тухай хэвлэлээр шуугиж, Өдрийн сонины Ж.Сандагдорж  бүр "өмөөрч" бичсэнийг уншаад жаахан хэдэрлэмээр санагдав шүү. Гэхдээ мань хашир ч Баярт хайртайдаа биш, харин Элбэгээтэй "хань болгож" дүр эсгэсэн байх л даа. Тэгэхээр миний хэдэрлэнэ гэдэг чинь бас л  "дүр эсгэж"  байгаа байхгүй юу.
Тэр Маршалын гүүрийг нураагаад шинээр барьж байгаа  "Хотын зам" компаны захирал Т.Атарбаяр гэж харин  сайд дарга хэмээн  салбаганадаггүй, буруу юман дээр түс тас хэлчихдэг шударга гар шиг санагдсан шүү. Өөрөөс нь шалтгаалахгүйгээр ажил удаашраад байхад "чи баахан мөнгө шороонд буллаа" гэж донгосохоор хэн ч уурлана биз дээ?  Тэгээд юу гэх юм? Жа, сайд аа гэх юм уу?
Маршалын гүүрээр явж байгаа Их Тэнгэрийн (манай дээдсүүдийн зочилдог газар билүү?) цогцолборын дулааны шугамыг зайлуулахгүй бол гүүрний цутгалт хийж болохгүй байна гээд олон удаа мэддэг газар нь хүсэлт шаардлага тавиад байхад өдий болтол  шийдэж өгөөгүй байж ажлаа яагаад хийхгүй байна гэж чалчих чинь  ямар утга байнаа?  Хэрэв тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй, яагаад ажил саатаад байгаа тухай мэдээлэлгүй бол тэр тухай таамгаар ярих чинь Ерөнхий сайдын хувьд тэнэг л үйлдэл болсон гэж хэлэхээс өөрөөр хэлэх арга алга.
Одоо Баяр сайд тэр шугамыг зайлуулах  үүрэг өгсөн гэх боловч цаг хугацааны хувьд  энэ жил  "оройтсон бороо" болсон тухай "Хотын зам" компаны инженер өгүүлж байна. Учир нь хүйтэн сэрүүн ойртож байхад гүүрний цутгалт хийх нь чанарын хувьд муу нөлөөтэй болдог учраас тэр. Тэгэхээр  ирэх жилийн дулааны цагийг хүлээхээс өөр аргагүй. Баяр сайд арай одоо цутга гэж тэнэгтэхгүй байх. Тэр дулааны шугамыг шаардсан даруйд зайлуулаагүй холбогдох газруудтай л ширүүхэн ярих байсан юм. Ерөнхий сайд агсрах хүнээ олсонгүй.
Түүнээс гадна хэрвээ засагаас санхүүжүүлж байгаа бол тэр мөнгө сангаа бүрэн бүтнээр нь шилжүүлж сурмаар юм. Санхүүжилт одоо болтол бүрэн орж ирээгүйгээс компаны захирал нь өөрийнхөө байрыг хүртэл барьцаанд тавьж зээл авсан байгаа юм.  Ажлаа явуулах сэтгэлтэй хүн ингэнэ биз дээ? Тийм биш байсан бол санхүүжилтээ гүйцээж өг, өгсөн мөнгө чинь дуусчихлаа  гээд л гэдийгээд сууж байх байсан биш үү.  Тэгж ажлаа хийх сэтгэлтэй, өөрөөс шалтгаалах бүхнээ хийгээд явж байгаа нэг жижигхэн амьтанд Баяр сайд  дээрэлхэх хэрэггүй байсан юм.
Атарбаяр захирал Баяр сайдыг "Та мэдэхгүй байж буруу ярилаа" гэж хэлэх нь зөв байгаа биз дээ.  Энийг "адарлаа" гэж хэлэх нь утгагүй юм.  Сандагсүрэн  бичээч маань "Төрийг шүүмжилж болдог ч, адарч болдоггүй" гэж айлдсан нь бас л буруу.  Бас "барьж авч зодохыг" шахлаа гэж сүржигнэх ч хэрэггүй юм. Би харин нэг юм сайн ойлгохгүй байгаа юм. Сандагсүрэнгийн хэлсэнээр   "Аж ахуйн газрууд тендерээр авсан ажлынхаа 70 хувийг  гүйцэтгэж байж дараагийнхаа тендерт ордог хууль байдаг" гэсэн нь нэг л утгагүй санагдаад үнэхээр тийм хууль байдаг бол өөрчлөх нь зүйтэй юм шиг. Яагаад гэвэл , аливаа ажлыг гүйцэтгэлээр нь үнэлэхээс биш ингэж нэг ажлыг дуусаагүй (эсвэл 70 хувийн гүйцэтгэлтэй) байхад дараагийн ажлыг өгөхгүй гэж "боодог" нь утгагүй юм. Чадалтай компани чадаж байвал 2 байтугай 3 ажил зэрэг хийгээд явахад   юу  нь болохгүй гэж.  "Олон ажил хийж байна гэж шүүмжилдэг төрийн түшээг анх удаа харлаа" гэж тус компаний инженер Г.Сумъяацэгмэд  гайхах нь түмэн зөв юм.
Сандагсүрэн авхай  мөн " Одоо хотын ганц ажил хийдэг компанийг нь илүү үзсэнээсээ болоод  С. Баяр огцрох, авилгын  хамгаалагч нарыг гоочилсоноороо  Ц.  Элбэгдорж  буух болох нь уу" гэж бичжээ.  Бас л утгагүй юм ярьж байна даа. Эрхэм бичээчэд хэлэхэд, С.Баяр 2008 оны 7 сарын нэгний үеэр цагдаа нарт буудуулж алуулсан 3 хүний амьтай холбоотой асуудлаар улс төрийн хариуцлага хүлээж огцрох  ёстой боловч "совесть"-гүй хүн учраас тэгэх сачий нь хүрэхгүй байгаа бололтой.  Өөрөөр тэр нэг их огцроод байх "хэрэг" хийгээгүй байна, одоохондоо. Элбэгээгийн  хувьд  буугаад байх шаардлагагүй, буух ч ёсгүй харин  зорьсон хэргээ гүйцээж , хэлсэн амандаа хүрч   шударга ёс тогтоох, нийгмийг эрүүлжүүлэхэд чадах бүхнээ хийнэ гэдэгт их найдаж хүлээж байгаа.
Эцэст нь тэмдэглэхэд, тэмээ ямаа хоёрыг "ижилсүүлээд"  дүрслээд байгаа нь ерөөсөө зохилдсонгүй.  Хоёулаа нэг айлын "мал" боловч өөр өөр амьтад шүү гэдгийг хойшид бодолцож байвал мань мэт нь ингээд "хэдэрлээд" байхгүй шүү дээ.
Одко-гийн дуулдаг шиг "...Арчаагүй ард түмэн нь цалин, царай муутай..." ард түмэн маань өөрсдийнхөө төлөө дуугарахгүй, тэмцэхгүй болохоор нөгөө хэдэн цаас өгч байгаад  саналыг нь худалдаж аваад Их Хуралд суучихсан нөхдүүд дураараа ноолоод бүүр сурчихаж. Баянгол дүүргээс  Их Хурлын сонгуульд ялсан С. Эрдэнэ гэдэг нөхрийг  МАХН-ынхан тангарагийг нь өргүүлэхгүй гээд гэдийчихлээ. Баяртсайхан гэдэг нөхөр Эрдэнэтэй барьцаад хичнээн юм болж болж арайхийж нэг юм орж ирсэн чинь МАХН эргээд хаздаг байна шд. Элдэв мөнгө төгрөгний асуудлаар Эрдэнийг шалгаад, Ганцад хүртэл хэсэг суулгаж үзээд эцэст нь юу ч олж долоож чадаагүй учраас хэрэг нь хүчингүй болж цагаадсан юм шүү дээ.
Шүүхийн шийдвэр гараад , дараа нь Сонгуулийн Ерөнхий Хорооны (СЕХ) шийдвэр гараад Их Хурлын гишүүний тангарагаа өргөх гэсэн чинь Ганди авгай давж заалдсан учраас энэ нөхрийн шүүхийн хэрэг нэгмөсөн шийдэгдээгүй байна гэж хэлээд МАХН буруу хараад суучихлаа.  Ингээд Монгол улсын хуулийн цоорхой нэгээр нэмэгдэж  илэрч байна. Тодорхой нарийн зааж өгөөгүй хуулийг ямар ч байдлаар өөрт ашигтай байдлаар тайлбарладаг , хэрэгжүүлдэг явдал Монголын хуулиудыг ихээхэн сайжруулж өөрчлөх шаардлагатайг харуулж байна. Ямар ч мухардалгүй бөгөөд хоёргүй утгатай байхаас гадна үр дүн, гарц нь тодорхой байхын  сацуу бусад хуулиудтай авцалдсан, зөрчилдөөгүй байж  сая тэр хуулийн цоорхой гээч юм чинь байхгүй болно.
Эрдэнийн тухайд СЕХ шийдвэрээ гаргаад Их Хуралд нэрийг нь өргөн барьсан байхад Их Хурaл дахь МАХН-ын бүлэг Ганди сайд Эрдэнийн эсрэг давж заалдсан байгаа учраас шүүхээр асуудал нь бүрэн шийдэгдээгүй хүнийг тангараг өргүүлэх нь буруу гээд эсрэг шийдвэр гаргасан байна. Ингээд зөрчилдөөн үүсч байгаа юм.  Нэг талаас СЕХ өөрөө сонгогдсон хүнийг Их Хуралд өргөн мэдүүлдэг эрх бүхий байгууллага бөгөөд түүний шийдвэрийг Их Хурал байтугай хэн ч шалгаж цагдах, зааварчлах, зөрчих эрх байхгүй. Гэтэл МАХН-ын бүлгийн шийдвэрийг бас буруутгах аргагүй, яагаад гэвэл Эрдэнэ шүүхээр яваад заргаа авсан ч нөгөө тал нь давж заалдах өргөдөл гаргасан учраас  техник талаасаа мань эрийн хэрэг бас 100% гүйцэд шийдэгдээгүй байгаа гэж тайлбарлах үндэстэй.  Ухаандаа давж заалдах шатанд Эрдэнэ буруутан болоод хувирчих юм бол асуудал өөрөөр эргэнэ гэсэн утгаap.
Нөгөө талаас нь авч үзвэл УИХ эсвэл түүнд байгаа аль нэг намын бүлэг СЕХ-оос гаргасан шийдвэрийн зөв бурууг хянадаг тийм хууль дүрэм бас байхгүй. Тийм болохоор  МАХН-ын бүлгийн энэ араншин бас л дураараа аашилсан хэрэг болчихоод байна.  Өөрөөр хэлбэл, СЕХ-оос нэрийг нь оруулж ирсэн бол тэр хүний тангарагийг өргүүлэх ёстой юм уг нь. Тэрнээс биш тангараг өргүүлэх гэж байгаа хүн ямар асуудалтай, юун хүн бэ гээд байцаагаад байна гэсэн үг биш.
Угаасаа энэ хэрэгт хамаатуулах хуулиуд нь хоорондоо авцалдаагүй, бүрэн төгөлдөр биш учраас аль аль талынх нь гаргасан тайлбарыг худлаа гээд хэлэх аргагүй болчоод байгаа юм.
СЕХ -ны эрх үүргийн тухай заасан хуулинд шүүхээр шалгагдаж байгаа буюу  давж заалдсан хэрэгтэй хүнийг Их Хуралд өргөн барьж болохгүй гэсэн өөрчлөлт оруулаад, Их Хурлын гишүүд, УИХ, болон тэнд байгаа  намын аливаа бүлэг СЕХ-ны шийдвэрийг байцааж шалгадаг, асуудаг эрх байхгүй гэсэн заалтыг холбогдох хуулинд нь оруулж өгч байж л иймэрхүү хэрүүл хойшид гарахгүй байх нөхцлийг бий болгох боломжтой болов уу.
Одоогийн үүсээд байгаа байдлыг харвал  МАХН  лав гүрийх янзтай байгаа учраас  Эрдэнийн хувьд давж заалдах шатны асуудлыг шийдэгдэхийг хүлээхээс өөр аргагүй болж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрдэнийн талд гарвал МАХН хэлэх үггүй болж дуртай дургүй гараа өргөх болно.  Тэмдэглэж хэлэхэд, МАХН аливаа хуулийн гажигтай тал, цоорхойг маш сайн ашиглаж чадаж байгааг хэлэх хэрэгтэй.
Баянголчууд өдий болтол энэ тал дээр ганхийхгүй байгаа нь ерөөсөө манайхан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарч мэддэггүй, тэмцэж чаддаггүйг харуулж байгаа юм. Энэ нь манайханы улс төрийн идэвх сул, мэдлэг дорой байдалтай холбоотой.  Энэ тал дээр , ялангуяа АН-ын зүгээс идэвхтэй санаачлагатай байж, үр дүнтэй ажил зохиохгүй бол болохгүй гэдгийг мэдэж байгаа боловч яагаад ч юм их муу ажиллаж ирсэн нь үнэн. Ард түмнээ улс төрийн талаар мэдлэгтэй болгож, нийгмийн идэвхтэй байлгах нь эцсийн дүндээ  Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юм. Мэдлэггүй, идэвхгүй сонгогчдыг мөнгөөр худалдаж  авдаг явдал ийм байдлаар бол 22-р зуунд үргэлжилсээр л байх  болно.
Хэрвээ Монголын ард түмэн "харанхуй" хэвээрээ байх юм бол "ард түмэн засгийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барина" гэх мэтийн худлаа үг лоозон ярьж явах хэрэггүй; шууд л түс тас "төр засгийн эрхийг хэн мөнгөтэй нь барина" гээд л бичээд ойлгоод явах хэрэгтэй. Худлаа тэгж донгосцгоох хэнд хэрэгтэй юм?   Нялуунаас шулуун нь дээр гэж.
МАХН ч хөөрхий ард түмнээ мөн ч олон  жил  "харанхуй, сохор" байлгалаа даа. Тэрнийхээ хүчинд саяхныг болтол  ямар ч мэдлэггүй сонгогчийн толгойг нь эргүүлж  10 ногооноор ядарсан гуйлгачин Монголын саналыг худалдаж  аваад ялав даа.
Энэ байдал  хэдий болтол үргэлжлэхийг АН л  мэднэ.
АН арчаагүй байвал  энэ байдал мөд сайжрахгүй, тэр хэрээр АН-ын зовлон  байсаар л байх болно.
Өөрсдөө саналаа өгөөд сонгосон л юм бол тэр хүнээ зохих албанд нь суулгах тал дээр тэмцэж баймаар байгаа юм уг нь. Тэгэхгүй бол сонгосоны ашиг тус, хэрэг гэж юу  байх билээ? Ингэж л сэтгэхгүй байхыг бодоход манайхан даанч улс төрийн, нийгмийн идэвх муу байнаа гэж хэлэхээс өөр аргагүй болж байна. Байдлыг өөрчлөхийн тулд АН  болон бусад дэвшилтэт хүчнүүд олигтой ажил зохиох хэрэгтэй байна.
МАХН-аас юм горидоод хэрэггүй байхаа, нэг хэсэгтээ. Энэ нам нэрээ өөрчилж чадахгүй, "Хувьсгалт" нэрэндээ хайртай байна гэдэг чинь нэг юм хэлээд байгаа юм. Өөрчлөгдөж байна л гээд байдаг, хаа байна ? Саяын Их  Хурлын сонгуулиар л харагдлаа шд. Дарга нь ч 1 сая төгрөг хүн бүрд тараавал Монгол Улсын эдийн засаг сүйрнэ гэж байснаа болохоо байлаа гэдгийг ойлгонгуутаа 1.5 сая төгрөг тараах бүрэн боломжтой гэж ичих ч үгүй залаа биз дээ. Тэр  www,Youtube.com  дээр тавьсан бичлэгийг үзээрэй. Дарга нь ингэж улаан цагаандаа гарч байхад  МАХН-ын гишүүд  сонгогчиддоо мөнгө тарааж санал худалдаж авах ч харин яршиг  байнаа... Тийм учраас энэ хонины нэхий нөмөрсөн чононд нэг хэсэгтээ лав итгээд хэрэггүй биз ээ.
Италид болж байгаа Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр манайхан шившгээ тарьжээ. Өнөөдөр www.aiba.org  гэдэг  Боксын холбооны албан ёсны сайт дээр энэ тухай бичжээ. Манай албаны хүмүүс  хэн нэгэн (эсвэл хэсэг бүлэг) шүүгчид өөрийнхөө тамирчины төлөө санал өгүүлэхийн тулд хахууль өгөхийг завдаад баригдсан байна.  Ингээд бөөн юм болж манай албаны хүмүүс бүгд тус тэмцээнд оролцох, байлцах эрхгүй болж хөөгдсөн байна. Зөвхөн тамирчин, дасгалжуулагч ба эмч гурав л үлдэж болно гэжээ.
Дээрх зураган дээр байгаа хүмүүс дотор тэр мөнгөөр хахууль өгч шүүгчийн саналыг худалдаж авахыг санаачилж, мөнгийг гаргаж, гардан хэрэгжүүлэх гэж оролдсон этгээд байж мэдэх юм. Учир нь бүгд л Монголын бокстой холбоотой эрхэмүүд бололтой. Хэн хэн ингэж улс орны нэрийг баастсан болох нь аяндаа ил болно. Манай боксчидыг дагаж салбаганасан тэр албаны хүмүүс гээд байгаа нь чухам хэн гэдэг хичнээн хүмүүс байнаа?
Интернетийн мэдээллийн сайт болох www.news.mn   дээр гарсан энэ зурагтай хамт тэрхүү албаны гээд байгаа хүмүүст багтсан байж мэдэх  Д.Жаргалсайхан гэдэг хүний ярилцлага тавигджээ.  Ухаандаа Монголд болох Боксын Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг Миланд (Италид) болж байгаа энэ тэмцээний үеэр сурталчилж байна гэнээ. Ингэж л хахууль өгч баригдаж булайгаа дэлгэж сурталчилж  байгаа бололтой. Одоо ямар нүүрээрээ манайд очиж тэмцээнд оролцооч гэж бусад орноос гуйж явах юм болоо? Дэлхийн боксын холбоо ч энэ ичгүүргүй байдлаас болоод Монголд уг тэмцээнийг явуулахаа больж мэднэ. Ер нь больсон ч дээр. Шударгаар өрсөлдөөд дийлж чадахгүй байж бас мөнгөөр дийлэх санаатай гэнэ.
Нөгөө ядуу гуйлгачин учраас аливаа тэмцээний үеэр гарсан шударга бус шийдвэрийг заргалдая гэхээр тэрэнд төлөх мөнгө байдаггүй   гээд уйлагнаад байдаг байсан чинь одоо болохоор овоо мөнгөтэй болсон юм байх даа. Эсвэл Монголын боксыг санхүүжүүлж байдаг шинэ үеийн хөрөнгөтөн баячууд тэр хахуулийн мөнгийг гаргаад байна уу. Хахуульд зориулж мөнгөөр тэтгэж байхаар тамирчидаа санхүүжүүлж сайн бэлтгэл хийлгэж байвал мөнгөөр биш эр чадлаараа тэр муусайн төмөр медалийг чинь аваад ирэх чадалтай хүмүүс.
Ам ангайсных, ерөнхийдөө манайхны тоглолтыг Миланы рингэнд харлаа. Нэг их бахдаад байхаар юм алга. Нийт 11 жинд оролцох боломжтойгоос манайхан 9 жинд тамирчин оролцуулж байгаагаас  яг одоогоор Сэрдамба, Мөнхэрдэнэ, Төгсцогт гурваас бусад нь мааниа уншуулжээ.  Нэг л их дайрч хөөсөн гудамжны стильтэй хүмүүс байх юм. Зарим нь бэлтгэл маш муу учраас 3-р раунд дээр л  "мах" болж байна. Тэгээд л худлаа зууралдаад л , ямар барилдах гэж байгаа биш.  Техник муу учраас ерөөсөө оновчтой цохилт хийж чадахгүй болхи зодолддог юм байна.  Бэлтгэл сайн хийж хөлсөө гаргаагүй оромддогийн тод  нотолгоо.  Тэрнээс бие хаа дутлаа гэх үү.
Хамгийн хүнд 2 жинд тамирчин алга. Манайхаас ерөнхийдөө биеийн овор хэмжээгээр бага, намхан Азийн бусад орон, тухайлбал Хятад, Солонгос хоёр хүнд жингүүдэд оролцож  чамгүй амжилт үзүүлж байна. Яахаараа Монголчууд цагаан будааны хүүхдүүдээс дор байдаг билээ? Том биетэй хүнд жинд сойчихоор амьтан алга гэж үү? Бас л бодлого дутдаг байх л даа. Яахав, хүн ам цөөн байж болно, гэхдээ энэ чинь хүндэтгэх шалтгаан биш. Дээхэн үед зарим хүмүүс нэг иймэрхүү тайлбар их хийдэг байж билээ: Монголчууд 5 сая болчихвол ч дэлхийд цусыг нь хольж өгөх юм гэж. Мулгуу амьтны яриа.
Бусад спортоор ч мөн ялгаагүй тивдээ болон дэлхийд гайгүй байх бүрэн боломжтой боловч  даанч нөгөө ядуугийн зовлон, тодорхой зорилго бодлого байхгүйгээс болж олигтой хөгжихгүй байна.  Дээхэн үед чөлөөт бөхөөр шуугиулж байсан  улс одоо таг чиг. Жудогоор энд тэнд ганц нэг медаль авах болжээ. Чөлөөт бөхөө "хаяад" сумо руу хошуурах болсон байна.
Миний бодлоор манайхан Азидаа дээгүүр "жаалж" болох хэдэн төрөл гэвэл:
1. Хөл бөмбөг
2. Мото спорт
3. Буудлага
4. Байт харваа
5. Дугуй
6. Чөлөөт бөх
7. Жудо
8. Бокс
9. Цанa
10. Хүндийн өргөлт
Эдгээрээс гадна өөр төрөл байж болох юм. Ерөнхийдөө манайхан  голдуу хүчний спортын төрлүүдэд амжилт үзүүлж чадах байх. Энэ нь иддэг хоол, амьдралын нөхцөл, бие организмтай нь холбоотой. Улсын хэмжээнд  зориуд бодлогоор тодорхой төрлүүдийг дэмжиж арай ахиу анхаарал тавимаар байна. Төр засгаас ингэж дэмжиж өгөхгүй бол "сайн дурын уран сайханчийн" арга барилаар яваад дэлхийн хэмжээнд олигтой амжилт гаргаж чадахгүй. Манай хоёр хөршийн хувьд яаж тамирчидаа дэмжиж дэлхийн спортод манлайлж байгааг бэлхнээ харж байгаа биз дээ. Хэдийгээр энэ чинь спорт боловч бас тухайн улсын нэр төрийн асуудал, улс орноо нэг ёсондоо "рекламдаж" байгаа хэрэг.  Харин шүүгчдийг хахуульдаж "Монгол аргаар" амжилтанд хүрэхгүй гэдгийг  саяын явдлаас ойлговол ойлгохоор болоо биз дээ.
Тэр саяын хахууль өгөх гэсэн манай боксын албаны эрхмүүд Монголын нэрийг  баастаад хаячихлаа.  Зохих шийтгэлээ хүлээх байхаа гэж найдъя. Бас хахуульдаад шийтгэлгүй цэвэр үлдэж мэднэ шүү.
Манайхан гэхээрээ ийм амгалан хэнэггүй улс байдаг юм уу, эсвэл хүнээ байчихсан амьтас болж хувирсан юм болов уу? Дахиад л өөрсдийнхөө тухай жаахан үглэхгүй бол болохгүй нь. Уг нь өөрсдийгөө цагаан цайлган сэтгэлтэй, сайхан чанартай хүмүүс гээд л магтахын хувьд бол тэнгэр тултал магтдаг. Эрт урьдын цагт тийм байсан  юм болов уу? Одоо цаг үед лав тэгж хэлэхэд хэцүү болжээ. Цаг үе өөрчлөгдөхөд хүний зан авир араншин бас дагаад өөрчлөгддөг юм болов уу?  Магадгүй л  юм. Гэхдээ сайн тал руугаа биш муу тал руугаа яваад байдаг нь гайхалтай. Ухаандаа урд өмнө нь ааш зан сайтай, сайхан сэтгэлтэй хүнлэг хүн байсанаа цаг үеийн эрхээр өөрчлөгдөхдөө хүнээ байчихаад адгийн шаар болчихоод байна л даа.  Ерөөсөө нийтлэг дүр төрх нь нэг иймэрхүү болсон байна гэхэд хилсдүүллээ гэхгүй биз. Хувь хүмүүсийн тухай жишээ аваад байх шаардлагагүй биз ээ. Хүн бүр бараг өдөр тутмын амьдрал дээр иймэрхүү жишээтэй  бишгүй тааралддаг.  Өвгөд хөгшчүүд одоогийн хүүхдүүд муу тал руугаа их өөрчлөгдөж байна гэж гомдоллох нь үнэний хувьтай гэж бодож байна.
Энэ хачин зан юунаас үүдэлтэй байж болох тухай жаахан эргэцүүлж үзье. Амьдралын хэв маяг нь өөрчлөгдөж, аливааг  тусгаж хүлээж авдаг үзэл бодол нь солигдож, нийгмийн байдлаасаа болоод өөртөө  давуу талыг бий болгох болон өөрийн эрх ашгаа урьтал болгож, цаг үеийн ба амьдралын хүнд бэрх үед амиа хоохойлохын тулд  хачин зан  авир гаргахаас  одоо цаг үед ичихээ больсон байна. Өөрөө л болж байвал юу ч хийхээс сийхгүй болжээ. Төр засгийн өндөр нам янз бүрийн алба хашдагууд нь засгийн мөнгө идэж уухаас гадна төрийн үйлчилгээг хувийн компани болгоод  иргэдээс төлбөр шан харамж авч, бас болоогүй хэн нэгэнд ашигтай эрх зүйн байдал үүсгэх, эсвэл давуу тал олгоход хүчин зүтгэснийхээ шанд хахуулиар шагнуулж байхад юу ч үгүй гуйлгачин ардууд нь амьд мэнд оршин тогтнохын тулд  чаддагаараа бие биенээ луйвардах, хулгай дээрэм хийх зэргээр бор хоногийг өнгөрөөж байна. Дээр заларч байгаа "томчууд" нь хэр хэмжээгээрээ том жаалж байхад "багачууд" болох сургууль цэцэрлэгийн багш, цагдаа, гаалийн байцаагч гэх мэт нь мөн дутахгүй хэр хэмжээндээ элдэв аргаар луйвар хийж цагаандаа гарч байна. Ингээд л хүн болгон чаддаг чаддагаараа амь зогоох нь зогоож , ахиж дэвших нь улам л дээшээ мацаж байна.
Бидэнд "совесть" гээч юм алга болжээ. Баяр сайдыг "совесть"-гүй амьтан, засгийн эрх барьж байх үедээ хүний амь хөнөөсөн хэрэг гарахаас сэргийлж чадаагүй муу менежер гэдгээ харуулсан учир улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой гээд шаардаад байгаа чинь угаасаа "утгагүй" шаардлага юм шиг байна. Бүгд л "совесть"-гүй болчихсон юм чинь хэн нь хэнийхээ харыг гайхаж шоолох билээ.
Лос Анжелес хотод амьдардаг рэпчин  Одко "Даван тэс"  гэдэг дуундаа ингэж дуулдаг юм:
"...Хамаг  Монголын амьдралыг өөд нь татаж чадсангүй
Хамар амаа олохгүй уухдаа тэд цадсангүй..."
Тэр ууж иддэг луйварчингуудад зориулсан дуу байгаа биз.  Төр засгийн эрх  мэдэл бүхий албан тушаалтангууд  засгийн мөнгийг идэж ууж луйвардаж байсан тухай Баабараас өгсүүлээд  хангалттай баримт  хүн бүр дээр гаргаад өгчихөж чадна , надад байгаа гээд бардам хэлэх олон хүн байвч  цагаа болохоор тэд нарын тухай Авилгатай Тэмцэх  Газар мэдэгдэж шударга ёсыг тогтоох гэж бодож байгаа амьтан алга. Өөрийг нь хатгах даруйд  өт шиг аравганангуутаа "тэгж яривал..." гээд л сүрдүүлэх боловч  үнэндээ нөгөө өөрийг нь хатгасан хүний тухай  ноцтой факт баримт мэдэж байсан ч тэгсгээд чимээгүй өнгөрдөг ажгуу.
Энгийн ард түмний тухай муулж ярихаа болъё. Угаасаа дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж нэг үг байдаг биз дээ. Дээдэх нь суудлаа олохгүйгээр барахгүй идэж уугаад нөгөө доодсынхоо дургүйг хүргээд удаж байгаа. Доодос нь улам арчаагаа алдаад, Одко-гийн дуулдгаар "...цалин ,царайгүй..." болсон учраас амьд явахын тулд хүн ч хамаагүй алахад бэлэн болжээ.
Тэгэхээр гол буруутан болох дээдсийн тухай голчилж ярисан нь онох болов уу. Зарим хүмүүс энэ олон намаас хэн ч гарсан адилхан идэж ууна гээд ерөөсөө алинд нь саналаа өгөхгүй, сонгуульд оролцохгүй гэж ярьдаг. Аргаа барсан хүний хэлэх үг.
Ардчилсан нам уг нь эрс өөрчлөлт хийж гарч ирсэн боловч МАХН  тэрийг нь ашиглаад "дагуулаад тонгорчихож" билээ. Ингээд элдэв муу аргаараа ард түмний тархийг угааж сүүлийн хэдэн жил төр засгийг толгойлж улс орноо удирдсан нэр зүүж баахан идэж уух шив дээ.  Арай дэндүү идэж уусан юм болов уу даа. Ямар сайндаа Баабар, "идэж уухгүй байна гэж байхгүй, гэхдээ ядаж бага шиг идвэл зүгээр" ухааны юм ярихав дээ. Шуудхан хэлэхэд, МАХН-ыг сүүлийн үед сонгоод Монголчууд их хохирсон. Энэ "хадны мангаа" ард түмнээ ядуурлаас гаргана гэж худлаа донгосч байгаад гараад ирсэн. Хаана байна тэр ядуурлаас гарсан нь? Улам дордсон бус уу?
Саяын сонгуулиар мөн л эхлээд 50 мянгыг бэлнээр гар дээр чинь тоолж өгнө гэж байснаа Ардчилсан нам нэг саяыг амлангуут сандарч амлалтаа өсгөн 1.5 сая болгож байж  дахин ялалт байгуулав даа.  Яасан ч хүүхэд шиг чихэрэнд амархан хууртдаг ард түмэн гэж ийм байдгийн! Баяр угийн толгой нь сайн ажилладаг болохоороо 7 сарын 1-ний хэргээр хэл аманд орохгүй тулд Ардчилсан намд хэдэн суудал өгч амыг нь барив даа. Тэгээд ч элдэв алдаа мадаг гарвал хамтарсан засгийн газар гэдэг утгаараа 2 нам хоёулаа хамтраад хариуцлагаа хүлээнэ гээд ирээдүйн аливаа эрсдэлдээ нэг ёсны  даатгал хийлгээд авсан хашир толгой. Одоо унасан ч хамт унана гээд бардам сууж байгаа.
"Нам засаг" нь ер нь ард түмнээ даанч нэг тоохоо больжээ.  Дээр нь улс орноо үнэхээр хөгжүүлье дээшлүүлье гэсэн чин эх оронч санаатай хүмүүс  манай дээдсүүд дотор хуруу дарам ховор  байдаг бололтой. Ерөөсөө дуугарч тэмцэж байгаа хүн бараг алга.
Хонгор сумынхан хордоод л, шинэ нярайнууд тагнай цоорхой, бөгс нь битүү, эвэрхийтэй   төрөөд, гэдсэн дэх хүүхдүүд нь дутуу төрж зулбаад,  мал амьтан нь  хачин жигтэй үхэж үрэгдээд мөн ч удаж байна даа. Тоож байгаа  дээдэс гэж алга. Эрүүл мэндийн сайд нь хүртэл Хонгор сумынхныг бүгдээрээ хамуурсан гэж  ичих ч үгүй доромжилсон   гэж байгаа.  Одоо хүртэл элдэв гажигтай нярай төрсөөр байгаа боловч тэр тухай тоохгүй байгаа  төр засгийг хүн ардынхаа төлөө засаг гэж хэлэхэд аманд багтахгүй байна.
Мөнгөн ус хүний биед ороод  хамаг эрхтэнг нь хордуулаад гадагшилдаг гэнэ лээ. Нэгэнт биеэс нь гараад явчихсан хойно Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүмүүс ирж шинжилгээ аваад мөнгөн ус байхгүй байна л гэж оношлоно шүү дээ. Тэр оношийг сонсоод л манай дээдсүүд тэр хөөрхий хүмүүсийг зөнд нь хаясан байна. Одоо тэр олон яр шархтай, байнгын зовиуртай (толгой нь байнга өвддөг)  хүмүүс чадах нэг нь хот явж эмчилгээ хийлгэж , чадалгүй нь тэгээд шаналаад сууж байна. Гажигтай нярай  хүүхэд төрсөн хэвээрээ. Мал үхэх, гажиг согогтой төл гарсан хэвээрээ. Үнээнүүд нь үсгүй бөгөөд амьгүй тугал гаргаж,  үхсэн гахайны дотор гэдэс  дараа нь задлан хийхэд авах юмгүй болсон байсан тухай бишгүй баримтжуулж үзүүлж байсан. Эд нар бас "хамуураад" ингээд байгаа гэж хэлж алав даа!
Хонгор суманд байсан Хятадууд мөнгөн ус цианит гэдэг хортой бодисоор хөрс ус, агаар бохирдуулсанаас ингэж  хүн амьтан хордох болсон нь тодорхой.  Тэрнээс өмнө зүв зүгээр байсан энэ сумынхан гэв гэнэт л сумаараа мал хуйтайгаа "хамуураад" унаж гэнэ.  Дэндүү арчаагүй засагтай улс гэдгээ одоо мэдэж авцгаах хэрэгтэй. Тэр мөнгөн усны гай зовлонгоос хол байгаа хүмүүс маньд хамаагүй гээд л таг сууцгааж байгаа нь даанч эмгэнэлтэй.  Тэр байтугай иймэрхүү халуун сэдвийг хөндөж хүмүүст мэдэгдэж, сэргийлж сэрээж байх ёстой хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Хонгорынхныг  тоохоо больж  чавганц нарын хэрүүл, ямар ч хэрэггүй хов живээр сонингоо дүүргэж байх шив дээ. Монголчууд ингэж доошоо орж арчаагаа алдах гэж дээ. Уг нь бүгдээрээ нийлээд тэр ядарсан сумынхны төлөө тэмцэж дуугарах ёстой юм. Тэр үл тоогоод байгаа дээдсүүдийг шахаж улайлгаж , болохгүй бол хариуцлага тооцох ёстой юм.
Ийм арчаагүй амиа бодсон , нийтэч биш бэртэгчин зан чинь дээдсүүдэд ашигтай байгааг ойлгомоор юм. Энэ удаа надад ийм гай тохиолдоогүй боловч удахгүй миний ээлж ч ирж мэднэ гэж тэнэг толгойгоо жаахан ажиллуулаач дээ. Чи одоо бусдынхаа төлөө дуугарч байвал   чиний төлөө  хэрэгтэй үед дуугарах ард түмэн байх нь тодорхой. Амь амиа бодоод хол явахгүй ээ, хүмүүс ээ!  Бүгдээрээ нэгнийхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө дуугарч тэмцэж байж дээдсүүдийг  жаахан юм хийлгэдэг болгоно. Өөр арга байхгүй.  Хэний төлөө үйлчилж , хэнийг төлөөлж  эрх мэдэл бүхий суудал дээр заларсанаа манай эрхэм дээдсүүд "мартчихаад" байна шүү дээ. Түүнийг нь сануулж, хийх ёстой ажлыг нь хийлгэж байхгүй бол тэд нарыг тэгж дээш нь залаад яах юм?  Ажлаа хийж чаддаггүйг нь татан буулгаж чаддаг байх хэрэгтэй. Бие биенийхээ эсрэг мөнгөөр биеэ үнэлүүлж худалдагддагаа больцгооё. Доодос нь эв нэгдэлтэй байж дээдэсээ захирна гэдгийг ойлгох цаг болжээ.  Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэхдээ тэр нам зам гэж ялгардагаа боливол яасийн? Аль намынх ч байсан хамаагүй, ажлаа хийж чаддаггүй, ёс суртахуунгүй дээдсийг шууд л авч хаях хэрэгтэй.
Хонгор сумынхныг тэр чигт нь "золигт" гаргаж байгаа одоогийн засагтай тооцоо хийх хэрэгтэй. Хэний төлөө үйлчилнэ , ажиллана гэж мандат авчихаад  иргэд нь зовж шаналж, нялхас нь элдэв согогтой төрж, эсвэл амь алдаад байхад  энэ засаг яахаараа тоодоггүй  билээ?
Тэр мөнгөн ус асгаж хамаг юм хордуулж гай тарьсан Хятад иргэн одоо болтол Хонгор суманд чөлөөтэй ажиллаж байна гэвэл үнэмших үү? Бүр Хонгор сумын засаг дарга  Чүлтэмбат гэгчийн зөвшөөрлөөр "эрэвгэр жирэвгэр" ч гэнэ үү нэг  эмийн ургамал түүж Хятад руу гаргадаг гэнэ шүү!  Сумаар нь хордуулах гай тарьсан этгээдийг шийтгээд зайлуулах ёстой байтал харин хийе гэсэнд нь зөвшөөрөл өгөөд хамгаалаад сууж байдаг тэр Хонгор сумын засаг дарга Чүлтэмбат гэдэг нөхөр ер нь ямар  санаатай этгээд вэ?  Тэр хүнд Монголчуудаа гэсэн сэтгэл байна уу? Ингэж ичих нүүргүй аашилж байхыг нь бодвол бас л биеэ үнэлсэн (хахууль авсан) байх магадлалтай. Ямар ч төвшинд ажиллаж байгаа иймэрхүү шаарнуудыг бүгдээрээ тэмцэж байж л зайлуулж чадна. Өнгөрсөн хавар бие нь муудаад мэс засалд орсон Хонгор сумын нэг хүүгийн дотор эрхтэн нь өмхийрчихсөн байсан тухай дараа нь телевизээр ярилаа гээд энэ жил сургуульд нь аваагүй гэнээ. Энэ сумын удирдлагууд иргэдээ ингэж дарамталдаг гэнэ. Энэ чинь одоо юу вэ, хэдэн он бэ?!
Дээдсүүд хаана хаанаа ажлаа хийж чадахгүй байгаагийн гайгаар жирийн иргэд л хохирч, бүр амь насаа алдаад дуусч байна. Сая үер болоод хайран сайхан хүмүүсийг маань урсгаад аваад одлоо. Өнгөц харахад бороо оруулж үер буулгасан тэнгэр хайрхан "буруутай" юм шиг харагдах боловч тийм биш юм. Хөдөө ч бай, хотод ч бай аливаа болзошгүй аюулаас  ард иргэдээ сэргийлж хамгаалж  байх  үүргийг  засаг хүлээх ёстой.  Улаанбаатарт болсон бол тэр хотын засаг захиргаа энэ явдалд буруутай.  Үер буух магадлал ихтэй газар угаасаа айл буулгах, хашаа байшин хатгаж суух ёсгүй дүрэм журамтай юм бол тэрийгээ мөрдүүлэх ёстой. Тэгээгүйгээс  болж тэнд байсан айлууд урсаж осолджээ. Хэлээд байхад нүүхгүй байсан гэдэг хачин тайлбар битгий тавиад бай л даа. Нүүлгэх ёстой байхгүй юу. Юуны төлөө хууль дүрэм сахиул гээд эрх мэдэл өгөөд томилогдсон юм бэ? Өөрийнхөө хүүхдийг машин зам дээр тоглож байвал "чихдэж"  зайлуулаад  аюулгүй газар тоглуулна биз дээ? Тэрнээс биш машин зам дээр тоглох аюултай гэж хэлсээр байтал үгэнд орохгүй тоглож байгаад машинд дайруулчихлаа, одоо яая гэхэв гээд хэлээд сууж байхгүй байх.
Ард иргэдийнхээ аюулгүй байдал эрх ашгийн төлөө хийх ёстой ажлаа хийдэггүйгээс болж сайхан иргэдээ алдлаа. Хөдөө ч ялгаагүй, бас л жалганд байсан айлууд урсаад гэр бүлээрээ амь үрэгдэж  гамшиг болсон. Дараа нь тэр хавийн багийн дарга нь хэлэхдээ, би анхааруулаад нүү гээд үгэнд ордоггүй байсан гэж ярьсан  байна лээ.  Нүү гэж хэлээд нүүхгүй бол нүүлгэх ёстой байхгүй юу.  Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дараа нь хэдэн айлуудыг  цэрэг цагдаа болж хүчээр нүүлгэсэн гэсэн.  Хийх ёстой ажлаа хийхгүй байж байгаад дараа нь ямар нэг юм болохоор дандаа ингэж "унгасан хойноо хавчдаг" байхгүй юу.
Иймэрхүү ажлаа хийж чаддаггүй арчаагүй засгаас болж иргэд л хохирч байна.
Хотын замыг засаж байна гээд л яг л ид ажил сургууль идэвхтэй болдог цагаар энд тэндгүй бөөндөж зам хаагаад бас л баахан бухимдал  хэл ам дагууллаа. Нийслэлийн засаг даргын хийж байгаа ажил.  Согтуугаар машин барих явдал буурахгүй, хүний амь үрэгдсээр байхад  хариуцсан  байгууллагууд  олигтойхон ажил хийхгүй л байна.  Хүн хүч, техникээр нь олигтойхон хангаж өгөөд  олигтойхон үр дүн нэхээд байж болмоор юм.  Согтуу машин барьж байгаа хүнийг ерөөсөө хүн алах зорилготой зэвсэглээд гарлаа гэж ойлгож, сурталчлах хэрэгтэй. Согтуу хүний   сэтгэн бодох чадвар, хийх үйлдэл, биеэ хянах чадвар, хариу эсрэг үйлдэл хийх байдал зэрэгт нь өөрчлөлт ордог учраас  маш аюултай зэвсэглэсэн (жолоодож яваа машин) гэмт этгээд гэж тодорхойлж иргэддээ сайн сурталчилж жигшүүлбэл их үр дүнтэй баймаар санагдах юм. Мөн иргэдээсээ согтуу жолооч болон сэжиг бүхий жолоочийн тухай мэдээлэлийг тодорхой үнэлж авч байвал болзошгүй аюулаас сэргийлж, үрэгдэж болох хүний амийг аварсан гавъяатай хэрэг болох бус уу. Энэ мэтээр санаачлаад хийвэл үр дүнтэй ажлууд зөндөө байж болох юм шиг. Ухаанд нь ухна үхсэн байна гэж лав байхгүй, тэгэхээр ямар ч санаачлага, идэвхи, чин сэтгэл алга л гэж тайлбарлахаас өөр аргагүй болж байна даа.
Саяхан  сонин дээр бас шонхорын наймааны тухай  нийтлэл гарсаны дагуу Байгаль орчны сайдаас мэдээлэл хийсэн байна лээ.  Монгол улс жилд 200-300 шонхор барих зөвшөөрөл өгдөг гэнэ. Нэг бүрийг нь 12-13 мянган Америк доллараар тооцвол овоо мөнгө орж ирдэг бололтой. Үүнд ч буруутгаад байх юм алга. Гол эмзэглүүлсэн  нэг  асуудлын тухай дараагийн удаа манайхан сайн ярих байхаа гэж найдая. Учир нь, нөгөө Арабууд чинь шонхор барьж байхдаа хэрэв барьсан шонхор нь таалагдаагүй буюу шаардлага хангаагүй бол сүүлийг нь тасдаад буцаагаад тавьчихдаг гэнэ. Ухаандаа тэмдэг тавьж байгаа нь тэр юм байх. Ингэж шувуу зэрэмдэглэж болохгүй гэдгийг л хэлж болиулахгүй бол болохгүй. Ер нь мөнгөнд нь болоод анхнаасаа тийм нарийн зүйл заалттай гэрээ бичиг үйлдээгүй бизээ. Харин сая Айвенхо Майнз компанитай Оюутолгой ордыг ашиглах тухай гэрээ хэлэлцээр хийхэд Засгийн газрын төлөөлөлд энэ  Байгаль орчны сайд  Гансүх багтаж ажилласан гэсэн. Тэр  уурхайг ашиглахтай холбоотой үүсэж болох байгальд хор нөлөөтэй үр дагавраас сэргийлэх , байгалийг нөхөн сэргээх тухай тэр компанитай хийх гэрээндээ сайн оруулж нарийн зааж өгөхгүй бол шонхор шувууны сүүл тасдахаас долоон дор юм болж мэднэ шүү. Ялангуяа  тэр ашиглах гэж байгаа компаны босс Фрийдланд чинь өмнө нь байгаль орчин бохирдуулсан хэрэгт холбогдож байсан, "Хорт Боб" хочоороо алдартай нэгэн гэдгийг хүмүүс андахгүй бизээ.
Өнөөдөр  тэр Оюутолгой, Таван толгой гээд л ордуудаа ашиглаад эхэлбэл Монголчууд чухам баяжаад л улс маань Кувейтэрхүү юм болно гээд л рекламдаад байна.  Газар доороо байгалийн ийм баялаг байхгүй байсан бол Монголчууд хэзээ ч баяжихгүй, Африкийн нэг ядуу орон шиг байсаар  "дуусах" байсан юм уу, хаашаа юм?   Хөрсөндөө баялаггүй боловч толгойгоо ажиллуулаад хөгжсөн улс бишгүй л бий биздээ.
Манайх чинь бас газар нутаг талбай ихтэй, малаар баян орон.  Энэ хоёр дээрээ тулгуурлаад, дээр нь толгойгоо ажиллуулбал хөгжих бүрэн боломжтой. Тэгээд цөөхөн хүн амтайг хэлэх үү. Ямар олон зуун сая  ам тэжээх гэж байгаа биш. Бүхэл бүтэн улс гэхэд л гадаадын дунд зэргийн хотын дайтай л хүнтэй байна шүү дээ. Олигтойхон толгойнуудыг орой дээрээ залаад  өөрсдөө хичээгээд явбал ийм цөөхөн ам бүлтэй айл уг нь хөл дээрээ  босоод ирэхэд амар л баймаар юм.
Санаагаар болдог бол гаднаас олигтойхон менежер олж ирээд хөлсөөр ажиллуулбал энэ хэдхэн хүний учрыг дор нь олох биз. Австралийн Сидней хот, Канад улсын Торонто гэх мэт хотуудын мээр нь дэлхийн шилдэг мээрээр тодорч байсан юм гэнэ лээ. Иймэрхүү шилдэг мээр нэгийг урьж авчраад Ерөнхий сайдаар тавьчихвал тэр олон сая хүнтэй айлыг аваад явж чадаж байгаа хүн манайхыг бол дор нь босгох байлгүй дээ.  Сайн менежер л байвал  арьсны өнгө , хэл ус ямар хамаа байна.  Аргаа барсан амьтан ийм юм ярьж суухав дээ. Өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа менежерээ (Ерөнхий сайдаа) хар л даа.
Мөрөөдөхөө болиод жинхэнэ бодит байдал руугаа оръё. Нэгэнт "гадаад менежер" ажиллуулж чадахгүйгээс хойш одоо өөрсдөө л (доодос байх заяатай төрсөн энгийн ард түмэн минээ, та нарыг хэлээд байна шүү!)  санаа нэгдэж нийтийнхээ төлөө, нэгнийхээ төлөө тэмцэж орой дээрээ залсан  чөтгөрүүдээ ажлаа хийдэг, тэгэхдээ бүр шударгаар хийдэг болгож сургахаас өөр гарц алга даа. Ажлаа хийж чадахгүй байгаа чөтгөрийг шууд татаж унагадаг байхын тулд доодсууд бүгд нэгдэж тэмцэж сурах хэрэгтэй. Ингээгүй цагт  төр засгийн эрх баригч эрхэм дээдсүүд доодос бидний зовлонд ханаж цадахгүй, энэ бүх байдал хэвээрээ 100 жил ч үргэлжилж мэднэ.
Дээр дурдсан жишээнүүд , ялангуяа Хонгор сумынхны тухай жишээ бол манай эрхэм дээдсүүд яаж ард бидний саналаар  сонгогдож, толгой дээр зайдалж суучихаад, тэгээд эргээд бидний нүүр лүү нулимж байгаагийн нэг тод хэлбэр юм. Одоо бишгүй л нулимууллаа , болоо юм биш үү? Юманд чинь бас хязгаар гэж нэг юм байдаг биз дээ.
Нэлээн дээхэн болсон явдал гэсэн. Америкийн анчин Монголд ирээд ан хийхээр хөдөө явсан юм биз дээ. Тэгээд  машинтай  явж байхдаа нэг удаа жолоочийн мөрөн дээр хөлөө гаргаад тавьчихаж гэнэ. Бодвол мань анчин машины арын суудалд сууж явсан бололтой. Машины жолооч толгой дээр хөлөө гаргаж тавилаа гэж их уурлаж гэнэ. Арга ч үгүй юм даа. Хүний мөрөн дээр гуталтай хөлөө тавиад гутлын тавиур болгож доромжилж байхад чинь. Тэгээд  бөөн уур уцаар хэрүүл болох үед тэр Америк анчин  хэлмэрчээс асууж гэнээ: -" Энэ муу жолоочийг буудаад алчихвал би хэдэн төгрөгний торгууль төлөх вэ?"
Энэ бол биднийг социализм байгуулах гэж ядаж байх үеийн хэрэг. Одоо бид капитализм байгуулах гээд зовж байгаа энэ үед  Америк найз маань энэ дээрэлхүү зангаа тавиагүй л байна.  Хэдийгээр Баабарын нэрлэсэнээр "Харцага" Буш нутаг буцах замдаа шумбаж нэг буучихаад буцсан боловч Америкийн албаны хүмүүсийн Монголчуудад хандах хандлага таагүй хэвээр байна.
Олон жил "дээгүүр" нь аргалах гэж оролдоод бүтэхгүй сунжирсаар сая нэг юм бүтэх тийшээ хандсан Оюутолгойг ашиглах Айвенхо компаны босс, Канад руу урван зугтаасан Америк эр Фрийдланд гэгч бас л их дээрэнгүй өнгө аястай олон юм энд тэнд донгосч явсан гэсэн. Бараг л иргэншил байдаггүй газар, эзгүй талд юу дуртайгаа хийх боломжтой, хогоо хаях  элбэг  талбайтай амар газар гэх ухааны юм ярьсан гэнэ лээ. Хэрвээ дотроо ингэж бодож явдаг бол энэ хүн Монголд гишгэх нүүргүй хүн. Дуртай дургүй тэр дарвагар амаа татаж байхаа мэдэж байгаа байхаа гэж найдна.
Их гүрний дээрэнгүй зан ингэж хувь иргэдээр нь дамжиж илэрдэг аж. Төр засгийн хэмжээнд ч мөн бодлогоор илэрдэг. Манайханд хамгийн ойрхон жишээ гэвэл Улаанбаатарт байгаа Америкийн элчингийн Консул байна. АНУ-ын виз авах гэж манайхны үйлээ үздэг газар даа.  Мөн ч олон хүн орлого оруулдаг. Саявтархан АНУ-ын элчин сайд сонинд өгсөн ярилцлагадаа виз хүссэн хүмүүс хуурамч материал бүрдүүлээд нэмэргүй, харин үнэнээрээ ороод ирвэл учиртай байж болох тухай хэлсэн байна лээ. Элчин сайд хэлэх нэг өөр, цаагуураа Консул нь яаж аашлах нь шал тусдаа гэдэг нь ойлгомжтой.
Миний сайн таньдаг найз маань сая хувиараа амрах маягаар хэд хоног АНУ яваад ирье гэж ороод ам руугаа алгадуулаад гарч ирсэн гэсэн. Уг нь Америкт хараар үлдээд байх шаардлагагүй, хөл дээрээ босчихсон, хувийн компанитай бизнесчин хүн л дээ. Санхүүгийн баталгаа энэ тэр бол хангалттай, хөдлөх ба үл хөдлөх гээд л бүгдийг нь мэдүүлсэн байгаа юм. Үнэндээ бол Консулын үзэмжийн асуудал гэхээсээ  илүү цаанаас нь өгч байгаа чиглэл ийм болохоор ингэж Монголчуудад "төмөр нүүр" гаргаж хатуурхаж байна  гэж ойлгохоор.
Бас нэг саяхны жишээ гэвэл, Өмнөд Солонгост амьдардаг дүүгийн маань охин АНУ-д хэний сургуулийн урилгаар явах гээд визэнд орсон чинь бас өгөөгүй гэнэ.  Уг нь тэр улсынхаа иргэн болчихсон хүн шүү дээ. Гэтэл үгүй ээ, Монгол хүн учраас өгөөгүй байгаа юм. Мэдээж татгалзсан шалтгаан нь өөр л дөө. Санхүүгийн баталгаа нь хангалтгүй (уг нь АНУ-д 6 сар хэл сурахад бүх зардлаа даахад хангалттай байсан) бөгөөд  гэр бүлгүй гэсэн хоёр инээдтэй шалтаг заасан цаас өгөөд хөөгөд гаргасан байгаа юм. Оюутны виз авахын тулд нэг сая доллартай байхаас гадна хүнтэй суух  хэрэг болох нь. Өмнөд Солонгост байгаа АНУ-ын Консул өгсөн материалтай нь танилцаж байхдаа Монгол хүн гэдгийг нь мэдэнгүүт царай нь хувирч "Монгол юм уу?" гэж асуусан байгаа юм. Тэгээд л бусад материалыг нь үзсэн юм байхгүй хэдэн юм хэлээд л, тэрийг нь тэнд байсан орчуулагч Солонгос хүүхэн амандаа бувтнаж орчуулж хэлсэн болоод л тэр ярилцлага өндөрлөсөн гэж байгаа.  Тэгэхээр энд ойлгож ядаад байх юм алга. Ерөөсөө Монгол гэхээр л нэг гуйлгачингийн дүрс толгойд нь орж ирээд , энэ гуйлгачин Америкт очоод "харлаад" ажил хийгээд унана гэсэн автомат ойлголт төрдөг болжээ. Энгийн иргэд бол тэр "диваажинд" очихыг мөрөөдөөд ч хэрэггүй.  Харин  том компаны олонд танил боссууд, эсвэл төр засгийн мяндагтангууд бол баталгаатай авдаг бололтой.
Хэрэг болохоор наашаа гээд , хэрэггүй үедээ цааш нь түлхдэг энэ Америкийн хачин хоёр нүүртэй аашийг өөрсдөд нь ил тод хэлж байвал уг нь хэрэгтэй л баймаар. Гэвч энэ талаар манайхан гомдол гаргаж эсэргүүцэж байгаа юм алга, нөгөө бидний нүд чих болдог хэвлэлийнхэн ч олигтойхон сурвалжилж, Америкчуудын хэл амыг сугалж байгаа нь харагдахгүй л байна.  Муу сайн ч Азийнхаа энэ бүсэд ардчилалыг мандуулж , олон улсын энх тайвны үйл хэрэгт идэвхтэй оролцож, энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж байгаа улс. Тэр байтугай АНУ-ыг Иракт довтлоход дэмжиж, улмаар олон улсын цэргийн хүчний харъяанд өөрийн цэргүүдийг Иракт байрлуулж байсан билээ. Аль Монгол гүрэн дэлхийд ноёлж байх үед Бат хаан нар Европ хүртэл давшиж байх үед Монголын арми  Иракийн Багдад хотыг эзэлж байсанаас хойш Монголчууд хоёр дахь удаагаа Багдадыг "эзэлсэн" нь тэр юм.
Энэ мэтээр АНУ-ыг өөрийнх нь дотны найз Франц мэт нь дэмжихгүй байхад Монгол улс дэмжиж холбоотон нь болж ирсэн.
Гэтэл мань "Янкууд" хэрэг болохоороо сайн найз, холбоотон гээд л далан дээр алгадах мөртөө цөөхөн хэдэн Монголчуудаас цөөхөн хэд нь янз бүрийн шалтгаанаар нутагт нь очъе гэхээр нүүрээ буруулаад муухай аашлаад байдаг нь аргагүй ааш нь олдохгүй  олон ааштай авгай нарыг санагдуулж байгаа биз?       Ер нь явах боломжтой бөгөөд хүссэн болгонд нь виз өгсөн ч яадгийн. Цөөхөн Монголчууд бүгдээрээ нүүгээд очвол гэж.  Явж чадаж байгаа нь очоод харлана уу цагаарна уу хамаагүй ажил хийгээд ард үлдсэн ядуу хэдээ тэжээж байвал Монголчууд удахгүй хөл дээрээ босоход АНУ өөрөө ганц цент ч гарздахгүйгээр тус болж байгаа хэрэг болох юм.
Ерөөсөө Монголчуудыг визгүй зорчдог болгосон ч  буруудаад байх юмгүй. Бусад оронтой адил ижил тэгш харьцана гэж хачин юм ярих хэрэггүй. Хэн ч гэсэн өөрийн илүү дотно найздаа арай өөрөөр хандахад бусад танилууд чинь барьцдаггүйтэй адил бус уу? Монголчууд визгүй АНУ явдаг болчихвол Хятадууд барьцах юм уу? Угаасаа Хятадуудад "элэгтэй" хандаж олноор нь оруулж ирсэний буянаар  Америкийн томоохон хотуудад 5 биш, 2 алхаад л Хятад хүн тааралдаж байна.
Уг нь Монголчуудыг арай илүү анхаарч үзэж харж хандаж байвал Азийн энэ бүсэд ардчилалын эрх ашгийг хамгаалагч  АНУ-ын найдвартай холбоотон нь байх юм шд, бид. Даанч энэ мэтээр олон ааш гаргаад Монголчуудын дургүйг хүргээд байвал найзлахаа болиод муудаж мэдэх юм. Америкчууд тэнэг биш болохоор аль болохоор өөрийнхөө холбоотныг алдахгүй, нэр хүндээ муутгаж өөртөө дургүй хүн нэгээр нэмэгдэхийг хүсэхгүй байх.
Жижиг дорой буурай эсвэл ядуу гэдгээр нь биш, холбоотон түнш гэдэг утгаар нь Монголд хандах хандлагаа эрс өөрчлөхгүй бол Монгол найз чинь эргээд Оростой юм уу  Хятадтай гүнзгий найзлаад унавал өнгөрөө. Төв Азид Америкийн эрх ашиг энэ тэр гэж ярих аргагүй л болох вий.
Өдрийн сонины энэ сарын 22-ны дугаарын 3-р хуудсанд Н.Гантулгын бичсэн "Монгол бөх спорт биш, шоу бизнес болжээ" гарчигтай өгүүлэл нийтлэгджээ.  Ай даа, нэр нь гарсан бөхчүүд болон бусад биеэ үнэлэгч бөхчүүд боож үхэхээр юм бичжээ. Сүүлийн үед Монгол бөх нэг л биш болоод удаж байгаа тухай хүмүүс зоригтой дуугарч бичдэг болсон нь яамай даа. Харин бөхчүүдийн зүгээс Сүхбат аваргаас бусад нь ган хийсэн нь үгүй. Нөгөө гол бодлогыг нь барьж хамаг ажлыг нь нугалж байдаг эрх мэдэл бүхий байгууллага болох Бөхийн холбоо ч таг. Уг нь энэ байгууллага энэ тал дээр дуугарч байх ёстой л доо. Уг нь бол. Гэхдээ яагаад дуугарахгүй байгаагийн учрыг бүгд таамаглаж байгаа биз дээ.
Монгол бөх шоу бизнес болоод удаж байгааг хүмүүс мэдэж байгаа. Мэдсээр байж хов жив ярихаас хэтрэхгүй явж ирсэний уршгаар өнөөдөр энэ байдал засал авахаасаа өнгөрөөд өвчнөөр бол архагшсан байна. Хорт хавдар маягийн юм болчихож.  Янз бүрийн эм тан өгөөд (шүүмжлэх гэж унш), эсвэл тариа хийгээд (бөхийн дүрэм журманд өөрчлөлт оруулах гэж унш)  ямар ч нэмэргүй болсон учраас  унтуулж байгаад хагалгаа хийж л (нэг хэсэг дампууруулах  гэж унш)  аврахаас өөр замгүй болоод байна.
Гэхдээ эхний үеийн "зөөлөн" эмчилгээнүүд хэрэгтэйг үгүйсгэж болохгүй. Учир нь унтуулахаас өмнө  Монгол бөхийн ар гэрийнхэнийг (бөх сонирхогч ард түмэн гэж унш) сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй болгож, үүнээс өөр сайн эмчилгээ байхгүй гэдгийг ойлгуулах ёстой юм. Ийм учраас дээр дурдсан өгүүлэл чухал хэрэгтэй гэдгийг үнэлж тэмдэглэмээр байна.
Өвчин угширсаны улмаас өвчтөний биеийн байдал (Монгол бөхийн биеийн ерөнхий чалх) муудаж, улмаар заримдаа ухаан санаа нь дэмийрч хачин авир гаргах нь их болжээ.  Тухайлбал, архитай их нөхөрлөж элдэв хэрэг төвөгт оролцох, нутаг нутагаараа нууц бүлэг байгуулах, сэтгэхүйн цочролд амархан орж ялагдсанаа хүлээж тахимаа өгөхгүй оргон зугтаах гэх мэт.
Хүчний спорт хөөсөн хүмүүсийн биеийн хөгжил нь тархины хөгжлөөс нь "түрүүлдэг" бололтой юм. Тархи нь муу хөгжсөн учраас ер нь жаахан "мангардуу, бүдүүн бараг" байдаг юм шиг. Тэрнээс болдог ч юм уу, зарим нь сархад зооглоод зүрх нь хөөрч өөр бусад ядуу буурайд дээрэлхдэг гэнэ. Иймэрхүү байдал нөхцөлөөс үүдсэн хэргийн улмаас 2 ч сайхан бөх өөд болсон билээ. Цагдаа алсан л гэдэг. Үнэндээ жижиг Монголын эрх ашиг талаас нь харвал  хүн амын нөхөн үржихүйд (ялангуяа өсөлт хөгжил сайтай хэсгийг нэмэгдүүлэх талаасаа) их хохирол гарз тохиосон явдал болсон гээд хэлчихвэл доод эрүүгээ битгий унжуулчихаарай даа.  Хэдэн цагдааг шоронд хатаагаад яах ч юм билээ.
Би өмнөх нэг өгүүлэлдээ бичиж байсан даа. Монголчууд бид "төрөлхийн нүүдэлчин" болохоор биеэ даасан, бусдаас үл хамаарах тусгаар  байдалд дуртай, бор гэртээ Богд байх  сонирхолтой, хар амиа хичээсэн өвөрмөц ард түмэн шд. Хамтач нийтэч байх гэсэн ойлголт мэдэхгүй, нийтийн эрх ашгийн төлөө өөрийнхөө сонирхолыг золиослоно гэж бүр ч байхгүй, өөрөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн  философитой улсууд. Энийг яаж ч хусаад арилгахгүй. Цусанд нь , генд  нь байгаа юм.
Манай бөхчүүд яг энэ араншинг гаргаж дотроо талцан нутгархаж байгааг дээрх шалтгаанаар тайлбарлах юм бол  уг нь  гайхаад байх зүйл ч биш л дээ. Гэхдээ Монгол бөхийг спорт гэж үзвэл арай ч ийм байж болмооргүй. Одоо сүүлдээ бүр өөр нутгийн зүлгэн дээр очиж хүчээ үзсэн бөх ихээхэн хоншоортой барилдаад даваад байвал дараа нь тэр нутгийнханд "алуулах" болж таарах гээд байна. Ийм өвчний шинж тэмдэг гадаадад Наадам хийсэн Монголчуудын дунд  илэрсэн дуулдана.
Саяхан болж өнгөрсөн Баянхонгорын нэг наадамд (нэг ламын нэрэмжит наадам гэсэн) нутгийн бөх түрүүлээгүйдээ бачимдан  "боож үхэхээр" шийдэж тахимаа ч өгөлгүй, тугаа ч тойролгүй морио унан харсан зүгтээ давхин алга болсон тухай бишгүй бичсэн байх юм. Энэ наадамд өөр аймгийн бөх түрүүлсэнд хорссон нутгийн ардууд тэр бөхийг хот руу явах замд нь нууцаар даган мөшгиж, боломжтой газар "цааш нь харуулах" санаатай баахан дагасан гэнэ. Харин азаар мань бөх амьд мэнд Улаанбаатарт ирсэн юм байх.  Нутгархах өвчин ингэж даамжирсан байна.
Бас нэг өвчин бол уначихаад тахимаа өгөхгүй (нөгөө дүрмээ уландаа гишгэж байна гэсэн үг биз?) гүрийдэг явдал.  Олны нүдэн дээр уначихаад унаагүй гэж гүрийх нь 3 настай хүүхэд шиг "эгдүүтэй"  гэдэг нь. Одоо бүр зарим нь дээр өгүүлсэн Баянхонгорын бөх шиг тахимаа өгөхгүй шууд хаяад алга болж байна шд. Дараа нь тэр бөхийг хаа байгаа газраас нь олж  бай шагналыг нь нэмж өгч аргадах гэж бөөн юм болоо биз. Иймэрхүү "эрх" бөхчүүд олширвол тун хэцүү болохнээ. Бөхчүүдээ "хүмүүжүүлж" чадаагүй, эрх дураар нь байлгасан Бөхийн Холбоо буруутай.
Одоо нэг хэсэг "зөөлөн эмчилгээ" хийж бэлтгэж байгаад "хагалгаанд" оруулах хэрэгтэй.            Хагалгааны нэр : Бойкот.  Их өвдөх байх; гэхдээ өөр арга даанч харагдахгүй байна даа.
Бөх сонирхогч ард түмэндээ хандаж уриалах нь:
Та бидний уламжилж ирсэн, таалж үздэг, хамгийн хайртай үндэсний бахархал болсон Монгол бөхийн спорт хэдэн биеэ үнэлэгчидийн  мөнгө олж хэтэвчээ зузаатгах  арга хэрэгсэл  болж хувирсаныг та бүхэн бэлхнээ харж, мэдэж байгаа бизээ. Нэг талаас бөх сонирхогч ард түмний уужуу аядуу сэтгэлийг ашиглаж, нөгөө талаас  зохих байгууллагынхаа зохион байгуулалт, сахилгын сул талыг далимдуулж энэ спортыг мөнгө олох үүр уурхай болгож чадсан бөгөөд энэ "уламжлал" олон жилээр хадгалагдан ирж, улмаар улам арга нь нарийссаар архаг байдалд хүрсэн байна.
Бид хэрвээ Монгол бөхөө хадгалж үлдэе гэвэл эрс өөрчлөлт хийх хэрэгтэй болжээ. Гэхдээ элдэв дүрэм журам зохиогоод, эсвэл өөрчлөлт оруулаад ямар ч нэмэргүй юм. Мөн мянга түмэн удаа сонин сэтгүүл дээр шүүмжилж бичээд ч цочрол авахаа больсон  байна. Ганц Бөхийн Холбоо хашгираад, уриалаад ч тус болохгүй. Одоо ганцхан бөхөд хайртай хүмүүсийн эрс шийдэмгий алхам л Монгол бөхийг аврана. Энэ бол Монгол бөхийг бойкотлох явдал юм.
Бөхчүүдийн толгой ажилладаг болж, зэрэг зиндаа  гэхгүй үнэн сэтгэлээсээ шударга барилддаг , аливаа "хахууль" авахаас татгалзах, "биеэ үнэлэхийг" жигшүүртэй явдал хэмээн үздэг болсон тэр цагт Монгол  бөхийн барилдаан тэмцээнийг үзэж эхлэвэл яасан юм бэ?  Тэрнээс наана ямар ч бөхийн тэмцээнд очихоос татгалзая. Зурагтаар дамжуулсан ч үзэхгүй сувагаа сольж байя. Ирэх жилийн (2010) Наадмын бөхийг очиж үзэхгүй, мөн зурагтаар үзэхгүй  байхыг уриалж байна. Шударга болдгоор нь морь сур харваа хоёрыг очиж үзсэн нь дээр. (Хурдан морины уралдааны талаар бас таагүй мэдээ, яриа гардагийг хэн бүхэн мэдэх боловч Монгол бөх шиг арай болчихоогүй байгаа; гэхдээ эрдэнэт хүлэг морио хайрлах хамгаалах, морь унадаг хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар хийх/ярих  юм бий)
Ард түмэн үзэхгүй бол "биеэ үнэлэгчид" хэнд  гайхуулах гэж барилдах юм? Яахав, хүсвэл хоосон Цэнгэлдэхэд хоорондоо барилдсан нэр зүүж, жүжгээ тавина биз. Хэнд хамаатай юм? Нэг байтугай хэдэн Наадам  ч хийхгүй байсан  яадгийн. Худлаа жүжиг үзэж, шороотой хуушуур идэж, гоожуурын усаар хийсэн ундаа нэртэй усаар гэдэсээ цэрдийлгэх гээгүй бол Цэнгэлдэх рүү зүглээд хэрэггүй. Харин гэртээ сайхан хоол  идэж, айргаа  уусан шиг амарч хэвтвэл илүү таатай бус уу. Бөхөөс өөр үзэх, хийх, сонсох юм зөндөө олдоно.
Ингэж байж "биеэ үнэлэгчидийг" доош нь хийхгүй бол тэд нар Монгол бөхийг "янхны газар" болгож бузарлаж гүйцлээ байна.
Цагийн аясаар бөхөд дуртай шударга хэсэг нь тунаж үлдээд сайхан уламжлалаа сэргээгээд хадгалаад явах нь тодорхой. Тийм жинхэнэ бөхчүүд хэзээ ч бөхөө хаяхгүй. Харин биеэ үнэлэгчид дахиж Цэнгэлдэхийн ногоон зүлгэн дээр гарч жүжиг тавих нүүргүй болно.
Зөвхөн Улсын баяр наадмын бөхийн барилдаанаар зогсохгүй бусад аймаг сумын бөхийн барилдааныг үзэхгүй байх хэрэгтэй. Орон даяар, газар сайгүй аливаа бөхийн тэмцээн, барилдааныг "боож" байж  "хүчээр" өөрчлөлт хийх нь чухал. Энд манай бүх бөх сонирхогчидын нэгдмэл санаа , нэгэн зорилгот үйл ажиллагаа  үйлчилж байж үр дүнгээ өгөх учиртай.
Ингэж "дампууруулахгүй" бол Монгол бөх энэ хэвээр байсаар аяндаа нэр хүндээ алдсаар сүүлдээ түүхэн дурсамж болон үлдэх болно. Тэр үед Монгол бөхийн тухай зөвхөн музейнээс үзэж танилцддаг болох вий. Ийм гашуун хувь заяаг эдлүүлэхгүйн тулд өнөөдөр бид "биеэ үнэлэгчдийг" шахан гаргаж Монгол бөхөө цэвэрлэж авах гээд байна шүү дээ. Ухаарагтун.