Монголчууд шившгээ тарилаа

 

Италид болж байгаа Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр манайхан шившгээ тарьжээ. Өнөөдөр www.aiba.org гэдэг Боксын холбооны албан ёсны сайт дээр энэ тухай бичжээ. Манай албаны хүмүүс хэн нэгэн (эсвэл хэсэг бүлэг) шүүгчид өөрийнхөө тамирчины төлөө санал өгүүлэхийн тулд хахууль өгөхийг завдаад баригдсан байна. Ингээд бөөн юм болж манай албаны хүмүүс бүгд тус тэмцээнд оролцох, байлцах эрхгүй болж хөөгдсөн байна. Зөвхөн тамирчин, дасгалжуулагч ба эмч гурав л үлдэж болно гэжээ.

Дээрх зураган дээр байгаа хүмүүс дотор тэр мөнгөөр хахууль өгч шүүгчийн саналыг худалдаж авахыг санаачилж, мөнгийг гаргаж, гардан хэрэгжүүлэх гэж оролдсон этгээд байж мэдэх юм. Учир нь бүгд л Монголын бокстой холбоотой эрхэмүүд бололтой. Хэн хэн ингэж улс орны нэрийг баастсан болох нь аяндаа ил болно. Манай боксчидыг дагаж салбаганасан тэр албаны хүмүүс гээд байгаа нь чухам хэн гэдэг хичнээн хүмүүс байнаа?

Интернетийн мэдээллийн сайт болох www.news.mn дээр гарсан энэ зурагтай хамт тэрхүү албаны гээд байгаа хүмүүст багтсан байж мэдэх Д.Жаргалсайхан гэдэг хүний ярилцлага тавигджээ. Ухаандаа Монголд болох Боксын Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнийг Миланд (Италид) болж байгаа энэ тэмцээний үеэр сурталчилж байна гэнээ. Ингэж л хахууль өгч баригдаж булайгаа дэлгэж сурталчилж байгаа бололтой. Одоо ямар нүүрээрээ манайд очиж тэмцээнд оролцооч гэж бусад орноос гуйж явах юм болоо? Дэлхийн боксын холбоо ч энэ ичгүүргүй байдлаас болоод Монголд уг тэмцээнийг явуулахаа больж мэднэ. Ер нь больсон ч дээр. Шударгаар өрсөлдөөд дийлж чадахгүй байж бас мөнгөөр дийлэх санаатай гэнэ.

Нөгөө ядуу гуйлгачин учраас аливаа тэмцээний үеэр гарсан шударга бус шийдвэрийг заргалдая гэхээр тэрэнд төлөх мөнгө байдаггүй гээд уйлагнаад байдаг байсан чинь одоо болохоор овоо мөнгөтэй болсон юм байх даа. Эсвэл Монголын боксыг санхүүжүүлж байдаг шинэ үеийн хөрөнгөтөн баячууд тэр хахуулийн мөнгийг гаргаад байна уу. Хахуульд зориулж мөнгөөр тэтгэж байхаар тамирчидаа санхүүжүүлж сайн бэлтгэл хийлгэж байвал мөнгөөр биш эр чадлаараа тэр муусайн төмөр медалийг чинь аваад ирэх чадалтай хүмүүс.


Ам ангайсных, ерөнхийдөө манайхны тоглолтыг Миланы рингэнд харлаа. Нэг их бахдаад байхаар юм алга. Нийт 11 жинд оролцох боломжтойгоос манайхан 9 жинд тамирчин оролцуулж байгаагаас яг одоогоор Сэрдамба, Мөнхэрдэнэ, Төгсцогт гурваас бусад нь мааниа уншуулжээ. Нэг л их дайрч хөөсөн гудамжны стильтэй хүмүүс байх юм. Зарим нь бэлтгэл маш муу учраас 3-р раунд дээр л "мах" болж байна. Тэгээд л худлаа зууралдаад л , ямар барилдах гэж байгаа биш. Техник муу учраас ерөөсөө оновчтой цохилт хийж чадахгүй болхи зодолддог юм байна. Бэлтгэл сайн хийж хөлсөө гаргаагүй оромддогийн тод нотолгоо. Тэрнээс бие хаа дутлаа гэх үү.

Хамгийн хүнд 2 жинд тамирчин алга. Манайхаас ерөнхийдөө биеийн овор хэмжээгээр бага, намхан Азийн бусад орон, тухайлбал Хятад, Солонгос хоёр хүнд жингүүдэд оролцож чамгүй амжилт үзүүлж байна. Яахаараа Монголчууд цагаан будааны хүүхдүүдээс дор байдаг билээ? Том биетэй хүнд жинд сойчихоор амьтан алга гэж үү? Бас л бодлого дутдаг байх л даа. Яахав, хүн ам цөөн байж болно, гэхдээ энэ чинь хүндэтгэх шалтгаан биш. Дээхэн үед зарим хүмүүс нэг иймэрхүү тайлбар их хийдэг байж билээ: Монголчууд 5 сая болчихвол ч дэлхийд цусыг нь хольж өгөх юм гэж. Мулгуу амьтны яриа.


Бусад спортоор ч мөн ялгаагүй тивдээ болон дэлхийд гайгүй байх бүрэн боломжтой боловч даанч нөгөө ядуугийн зовлон, тодорхой зорилго бодлого байхгүйгээс болж олигтой хөгжихгүй байна. Дээхэн үед чөлөөт бөхөөр шуугиулж байсан улс одоо таг чиг. Жудогоор энд тэнд ганц нэг медаль авах болжээ. Чөлөөт бөхөө "хаяад" сумо руу хошуурах болсон байна.

Миний бодлоор манайхан Азидаа дээгүүр "жаалж" болох хэдэн төрөл гэвэл:

1. Хөл бөмбөг
2. Мото спорт
3. Буудлага
4. Байт харваа
5. Дугуй
6. Чөлөөт бөх
7. Жудо
8. Бокс
9. Цанa
10. Хүндийн өргөлт

Эдгээрээс гадна өөр төрөл байж болох юм. Ерөнхийдөө манайхан голдуу хүчний спортын төрлүүдэд амжилт үзүүлж чадах байх. Энэ нь иддэг хоол, амьдралын нөхцөл, бие организмтай нь холбоотой. Улсын хэмжээнд зориуд бодлогоор тодорхой төрлүүдийг дэмжиж арай ахиу анхаарал тавимаар байна. Төр засгаас ингэж дэмжиж өгөхгүй бол "сайн дурын уран сайханчийн" арга барилаар яваад дэлхийн хэмжээнд олигтой амжилт гаргаж чадахгүй. Манай хоёр хөршийн хувьд яаж тамирчидаа дэмжиж дэлхийн спортод манлайлж байгааг бэлхнээ харж байгаа биз дээ. Хэдийгээр энэ чинь спорт боловч бас тухайн улсын нэр төрийн асуудал, улс орноо нэг ёсондоо "рекламдаж" байгаа хэрэг. Харин шүүгчдийг хахуульдаж "Монгол аргаар" амжилтанд хүрэхгүй гэдгийг саяын явдлаас ойлговол ойлгохоор болоо биз дээ.

Тэр саяын хахууль өгөх гэсэн манай боксын албаны эрхмүүд Монголын нэрийг баастаад хаячихлаа. Зохих шийтгэлээ хүлээх байхаа гэж найдъя. Бас хахуульдаад шийтгэлгүй цэвэр үлдэж мэднэ шүү.

Сэтгэгдэлүүд:

1. bomberder | 2009-09-10 14:32:40
yum gedeg zaaval 2 taltai baidag yum bn bi bas ochij ochij tuluguuded hahuuli uguud baihdaa yahav dee geed durgui l bailaa. tuluguud tenegtej oin dursgalyn tsag ene teriig l hahuuli geed neeh shudarga tsarailchisan yum bish uu
2. bomberder | 2009-09-10 14:36:12
toglogchidyg shuumjilsen hesegt harin eserguutsel uzuulbel boloh uu? temtseeniig zohion baigulj baigaa oron italia ni erduu 2 medali zulgaaj baina geheer manaih shig buurai oron harin ch baharhmaar bishuu chi ho sportyn tov ordony B zaaland neg ochooch beelii uglaad ringend 3 ue toglood uz dee her baih ni ve bieeree amtal
3. stilwell2007 (зочин) | 2009-09-11 02:08:19
Манайхан ер нь Монгол жижиг буурай орон гэхэд бусад том оронтой харьцуулбал харин ч медаль аваад мундаг байгаа юм биш үү гэж өөрсдийгөө жаахан өмөөрөх дуртай байх юм. Аль ч улсын тамирчин үзүүлж болох максимал амжилтын төлөө л явах ёстой. Тэр утгаар нь өөрсдийгөө жаахан шахаж байхад гэмгүй. Тэрнээс би Спортын Төв ордонд очоод нармайгаа нээлгэж байж бокс ямаршуу чанга спорт вэ гэдгийг мэдрэх шаардлагагүй ; хэн ч ямархуу спорт гэдгийг төсөөлнө шд. Италид очсон манай тамирчидаас 3 нь ямар ч байсан хүрэл авлаа. Чамлахааргүй амжилт гэж хэлж болох боловч ер нь яах гэж явсан гэдгээ бодох хэрэгтэй. Алт авч түрүүлэх гэж очоогүй юм уу? Зүгээр л нэг оролцоод чадвал нэг медаль зулгаачих санаатай очсон юм уу? Тийм зорилгогүй байж болохгүй. Энэ удаа чадаагүй бол дараагийн удаа нэг шат дээшлээд улам сайжраад очих хэрэгтэй. Ингэж л ахиж явах ёстой юм.
4. bomberder | 2009-09-11 02:14:55
tgd shat ahij baigaa yumm bish uu? uunees umnu aldag onog gants medalitai l irdeg baisan biz dee tuuhiig ni suhuud uz dee. odoo shuud 3. shuumjilj bolno doord uzej bolohgui bugd medali avna gej haa baisan yum cuba usa russia bugd avch chadahgui hasagdaj l bn sh dee hun amyhaa tootoi haritsuulaad uz dee zgr l metgeltseen shu ho
5. stilwell2007 (зочин) | 2009-09-11 02:27:19
Хахуулийн тухайд манайхан өөрсдөө л сэдэв гаргаж өгсөн байна. Цаг болон бусад танилцуулга гэх мэтийг өгсөн чинь цаад хүмүүс нь , тодорхой хэлбэл Вьетнам шүүгч, хахууль өгч байна гэж "андуураад" матаж орхисон гэж ярьж байна. Үнэмшихэд бас хэцүү л юм. Нэг муу бугуйн цаг аваад хахууль байна гэж гомдол гаргадаг шүүгч бол их л "жижиг" гар байна. Цагны араас мөнгө залгана шүү гэж ойлгуулсан байж мэднэ.
Яваандаа учир нь олдох биз ээ. Ер нь хүнд буруу ойлголт өгөхөөр тиймэрхүү "хишиг" ялангуяа тэмцээний үеэр тарааж явдаг нь ямар учиртай юм.
6. stilwell2007 (зочин) | 2009-09-11 02:36:10
Юу боллоо гэж өөрсдийгөө дорд үзэх вэ дээ. Шахаж загнаж байхгүй бол болохгүй л гэж байгаа юм. Энэ удаа 3 медаль авсан нь яалт ч үгүй ахиц. Тэгээд улам л даврах хэрэгтэй гэж байгаа юм. Өөр зүйлгүй. Хүн амын тоо нөлөөлөх фактор боловч бас шалтаг байх учиргүй. Чөлөөт бөхөөр манай шигшээ эрт урьдын цагт ямар байлаа? Болгоё гэвэл болно. Юм юмыг нь хангаж өгөөд шахах хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.