"Би Монгол Улсын Ерөнхий сайд Баяр байна, Ура!" гэж бархирч байгаа түүнийг хараад хүмүүс юу гэж бодсон бол гээд Youtube дээр үлдээсэн комментийг уншиж үзлээ. Энэ видеог үзээгүй хүмүүс энэ линкээр ороод үзээрэй:
http://www.youtube.com/watch?v=AZXLrkIizpc
Тэгсэн Баярыг өмөөрсөн хүмүүс байнаа. Бүгд л уудаг юм чинь Баяр яагаад ууж болдоггүй юм гэж. ИНгэж өмөөрөөд байгаа улсууд хэний тухай яриад байгаагаа мэдэж байгаа юм уу? Энэ чинь ...дугаар хорооны иргэн Баяр биш, Ерөнхий сайд Баяр шүү дээ. Өөрөө ч гэсэн чанга дуугаар зарлаад байгааг сонсоо биз дээ. Төрийн ийм том албан тушаал хашдаг хүмүүсийн дагах ёс жаяг, биеэ авч явах журам, гадаад үзэмжээс авахуулаад хийж болох ба болохгүй зүйлүүд гээд их олон юм бий. Энэ бол дэлхийн жишиг. Би согтчихоод гудамжинд " Би ... дугаар хорооны иргэн Мэндээ байнаа" гээд хашгирч байвал ёстой "чепуха" байнаа. Тэгэхээр тэр өдөр Баяр сайдтаны гаргасан ааш авир бол байж болшгүй гутамшиг, Монголын нэр сүрийг унагаасан ой гутмаар явдал мөнөөс мөн. Ийм авирыг өмөөрөөд байх явдалгүй. Ер нь тэр үед бүгд л далбийтлаа уусан бололтой харагдана лээ. Энхбаяр, Элбэгдорж хоёр ч ялгаагүй хөл дээрээ тогтож чадахгүй согтуу харагдсан. Ганц ялгаа нь тэр хоёр Баяр шиг бархирч , алиагаа алдаагүй л болохоос мөн л адил буруу хэрэг хийсэн. Ер нь төрийн томчууд нь ингэж албан хэрэг явуулдаг ордондоо (ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж ард түмэндээ сайхан үлгэр үзүүлж байх шив) архи ууж, бас болоогүй гудамжинд гарч ирээд ингэж орилж, согтуурхаж гайхуулдаг улс орон гэж манайхаас өөр байдаг болов уу? Ямар ч онцгой үйл явдал боллоо гэсэн ингэх ёс байхгүй.
Архины халуун дээр Баярын сагсуу өвчин нь хөдлөөд зэрэг зэрэг юм болсон хэрэг. Ерөнхий сайд маань сагсуу өвчтэй гэдгээ сая бас нотлоод авсан байна лээ. Тун саяхны Өдрийн сонин дээр гарсан зангиагүй ярилцлага гэгчийн үед хийсэн ярилцлага дээрээ "Миний засгийн газрыг унагаах санаа байвч сачий хүрэхгүй" гэж сагсуурсан байна лээ. За ийм сагсуу хүнд хэлэх юмаа цэгнэх, үг хэллэгээ зөв сонгож ярих талаар хичнээн зааж сургаад ч нэмэргүй бололтой. Уг нь төрийн том албан тушаалтан ингэж ярих бас л номонд таарахгүй баймаар юм. Адаглаад тэр хэлсэн үгэндээ ороогдоод эвгүй байдалд ордог. Манайхыг бодвол хэвлэл мэдээлэл нь дөрөвдэх засаглал нь бөгөөд ард түмнийхээ нүд чих болчихсон, улс төрийн соёл, ёс жаягтай, дэгтэй газар бол иймэрхүү "гудамжны" үг хэллэг хэрэглэсэн томчууд бол эргээд өөрсдөө эвгүй байдалд орж байцаагдаад балардаг юм билээ. Монголчууд ч сайхан юм дөө, уужуу тайван хүлцэнгүй гэхэд арай дэндүү. Ийм цалгар наазгай, сул задгай улс хэзээ дэг журамд суралцаж,төмөр мэт хатуу сахилгатай болж "хүн" шиг улс болноо бүү мэд. Сая болсон МАХН-ынхны томчуудын цугларалт дээр Баярын тэр сагсууралыг өөринх нь намын гишүүдээс шүүмжилж байсан гэсэн.
Баяр сайдтаны бас нэг адгийн зан бол түүний ичихгүй худлаа хэлдэг зан. Хүн гүтгэж болохгүй учраас бас баримттай юм ярихгүй бол болохгүй. Баярын худлаа хэлсэн жишээг мөн www.youtube.com дээр тавьсаныг үзээд эрхбиш миний хэлээд байгааг ойлгоно биз дээ. Дараах линкээр ороод үзээрэй:
http://www.youtube.com/watch?v=Ue1Q9cRbK9A
Ноднингийн 7 сарын нэгний үймээний үеэр хүний амь хөнөөсөн хэрэгт Цагдаагийнхан оролцсон нь нотлогдвол би хариуцлагаа хүлээнэ гэж Баяр хэлж байсан тухай шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Элбэгдорж хэлсэн байдаг. Тэр үнэн бол өдийд улс төрийнхөө хариуцлагыг хүлээгээд аль хэдийн огцорчихсон байх ёстой. Гэтэл үгүй юмаа. Харин юуны чинь огцрох; огцруулах гээд үзээрэй, гонжийнжоо байлгүй гэж хэлээд хэлээ гаргаад сууж байна шд. Эсвэл Элбэгдорж худлаа ярьсан, эсвэл мань эр худлаа залсан хоёрын нэг болох гээд байна. Элбэгээг би тэгж худлаа ярих хүн биш гэж бодож байна. Харин нэг сая төгрөг хүн бүрд өгвөл Монгол сүйрнэ гэж байснаа 1.5 сая төгрөг ч бололцоотой шүү гээд улайх ч үгүй залж байгаа Баяр худлаа залсан байх магадлал хамаагүй илүү. За тэгээд л сүүлийн үед ер нь мундахгүй залж байна доо. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр л "хамтраад ажиллахад таатай хүн сонгогдоосой" гээд л "таагүй" хүн сонгогдчихвол их л хэцүү байх бололтой хөмсгөө зангидаад байснаа Элбэгээг сонгогдсоны дараа "Би ер нь хэнтэй ч хамтарч ажиллаж чаддаг" гэж ирээд л хувирч билээ. Их Хурлын сонгуулийн үеэр санал худалдаж авч байгаа нь луйвар гэж ирээд л сүржигнээд байсан нь худлаа байж гэдэг нь өөрийнх нь намынхан яаж луйвар хийж байгааг мэдсээр байж нүдэн балай чихэн дүлий өнгөрөөснөөс харагдаж байна. Энэ тухай бичлэгийг дараах линкээр орж үзээрэй:
http://www.youtube.com/watch?v=vX6lhRSwZ1A&feature=related
5 хүний халуун амийг тасалж, олон хүний амьдралыг нурааж, заримыг нь тахир дутуу болгосон үр дүнтэйгээр хууль бус булаалтаа баталгаажуулчихаад одоо ганц бах нь ханасан янзтай байгаа ийм хүнийг Монгол хүнээ гэсэн сэтгэлтэй гэж хэлэхэд ам эвлэж өгөхгүй байна даа. Хичнээн ээжийн нулимсыг урсгаж, хүүхдийг өнчрүүлж, хичнээн гэр бүлийг хагацааж гай болсоноо энэ хүн мэдэж байгаа боловч үл тоож байна гэдэг чинь ямар шуу "совесть"-той хүн бэ гэдгээ л харуулаад байна шд. Бидэнд ийм харь элгийн хүн хэрэггүй ээ. Бидэнд ийм ёс жудаггүй, сагсуу, худалч, хүйтэн чулуун зүрхтэй, "совесть"-гүй удирдагч хэрэггүй. Энэ хүнтэй хариуцлага тооцож зайлуулах цаг болсон.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: